Tuesday, October 21, 2008

«Нармай Монгол» хэмээх хадны мангаа

Эрх чөлөөг эрмэлзсэн монголчуудын хэтийн ч гэдэг юм уу эрхэм нэгэн хүсэл бол нэгдсэн төрт улсаа сэргээн байгуулах явдал болохыг 1911 оны ҮЭЧ хөдөлгөөн тод харуулсан бөгөөд тэр нь хоёр гүрнийг сэрдхийлгэж, тэд ч монголчуудыг нэн даруй хүч хавсран дараах замд орсон билээ. Монголын зоригт хөвгүүдын эрэлхэг тэмцлээр Манжийн ноёрхлыг түлхэн унагаж үндэстнээ чөлөөлөх хөдөлгөөн өмнө зүг нижигнэн байх үед анх зэр зэвсгээр тусалсан Орос гүрэн нүүр буруулан, тэмцлээ зогсоохыг шинэ тутам монголын төрд тулган шаардсанаар барахгүй Хятадтай үгсэн хуйвалдаж байлдаж олсон тусгаар тогтнолыг нь бусниулав.1915 онд гурван улсын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнолыг устган, Оросын эзэмшилд байх Хятадын автономит улс болгосны дараа Богд хааны төр засаг улс үндсээ нэгтгэх үзэл санаанаас ухарч эхэлжээ.ҮЭЧ хөдөлгөөны удирдагчид Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн нарын зэрэг ҮЭЧ-ний хөдөлгөөны удирдагч чин эх орончид хороогдож, Нэгдсэн Монгол улсаа сэргээх үзэл санаа хүнд цохилтод өртөв. «Үндэсний эрх чөлөөны тэмцлийн энэ он жилүүдэд нийт монгол үндэстний дотор өргөн дэлгэрсэн нэгдсэн төрт улсаа байгуулах хүсэл нь буриад түмний сэхээтнүүдийг хүчтэй татаж байлаа.

Буриадад энэ үзэл хоёр чиглэлтэй байсны нэг нь Хаант засгийн нөхцөлд нэгдэх, нөгөө нь большвекуудын амалсан үндэснүүдийн бие дааж тусгаар тогтнох эрхийг эдэлж нэгдэх урсгалууд бөгөөд аль аль нь нармай Монголын үзэл хэмээн шоовдорлогдон нэрлэгдэж эмгэнэлтэй үр дүнд хүрчээ.» (Д.Бямбасүрэн)
Гэвч энэ ад үзэгдсэн «Мангаа» хаанаас юунаас үүсэв?
1919 оны 2-р сарын 15-нд Чита хотноо Ононгийн хуранж нутгийн орос, буриадын хурлийз, эцэг талаас Чингисийн удамтай гэх атаман Семеновын даргалсан нууц бага хурал болж Өвөрмонголын 49 хошуу, буриадын 7 аймаг, баргыг төлөөлсөн 16 хүн оролцсон Нэгдсэн монгол улс байгуулах шийдвэр гаргаж, төрийн тэргүүнээр Богд Жавзандамбыг, засгийн тэргүүнээр Чингисийн алтан ургаас удамтай Өвөрмонголын Жалайрын Найс гэгээн Мэндбаярыг өргөмжлөв. Гэтэл энэ бага хуралд Гадаад Монгол оролцохоос татгалзсан төдийгүй шийдвэрийг хүргэж ирсэн генерал Левикцийг ч хүлээж аваагүй нь түүнийг алсаас цуцалсан хэрэг байжээ.Гэвч энэ нь монголын төр дургүйдээ биш Хятадын хатуу хяналтанд орчихсон байснаас буюу тэдний шахалтаар ингэсэн хэрэг байв. Зарим судлаачид «захидал бичиж Гомбо-Идшин гүнээр хүргүүлж байсан» гэж үзсэн нь байдаг. Энэ бүхнийг үгүйсгэх аргагүй бөгөөд ямар боловч Найс гэгээнийг Монголд орж ирэхэд Хиагтад тосч байсан Хятадууд хамт явсан хүмүүсийнх нь хамтаар яргалан хөнөөсөн нь бат нотлох баримттай юм.Үйл явдлын үр дагавар үүгээр дууссангүй «Нэгдсэн монголын үзлийг талархан дэмжиж байсан үлэмж олон буриадууд монгол нутаг руугаа дүрвэн нүүж, 20 жилийн дараа буриадын хэрэг хэмээх гунигт түүх үргэлжлэх шалтаг болов. Эзэн хаант Нэгдсэн Монгол улс байгуулах оролдлого ингэж төгсжээ» (Д.Бямбасүрэн)
Тиймээ. «Оролдлого нь ингэж дууссан ч үзэл санаа нь монголчуудын зүрх сэтгэлд хэзээ ч бөхөөгүй байхаа.Харин час улаан коммунистуудын хувьд, тэгэх тусмаа Зөвлөлт төрийн төлөөний хүчин болох Хувьсгалт нам, түүний уламжлалыг өдгөө ч өвлөн өргөж, улайран хамгаалж явдаг хэсэг бүлгийн хувьд энэ бол санаанд нь багташгүй зүйл юм.Энд нэг бяцхан, тэгэхдээ эрүүл ухаанаар бодоход ичмээр ч, хөх инээд хүрмээр ч нэг жишээг дурдая.Энэ бол коммунист дэглэмээс хойшхи үед тохиолдсон явдал юм шүү. Гэхдээ монголчууд энэ дэглэмээс, тэгэх тусмаа коммунист үзлээс салсан гэж хэлэхэд, лав л Ху нам төр барьж байгаа цагт, эргэлзээтэй юм. Д.Бямбасүрэн нарын сэдэл санаачлагаар 1993 онд Дэлхийн Монголчуудын Их чуулга уулзалт болж, удирдлагын бүтцээ байгуулсан нь монгол үндэстний хувьд, монгол улсын хувьд, түүний ирээдүйд үнэхээр түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.Тэнд яригдсан асуудал, дэвшүүлсэн зорилт, дараа нь хийж эхэлсэн арга хэмжээнүүд юу байсныг сонирхсон хэн бүхэн саяны түүхэн үйл явдлууд, хэвлэлийн нийтлэлүүдээс үзэж харж болох учир энд олныг нуршаад яах вэ? Хоёр хөгийн жишээг дурдая.
1.Төрийн эрх баригч «Хувьсгалчдын» нам дэлхийн монголчуудын их чуулга хийнэ гэдэг бол олон улсын, ялангуяа хоёр гүрний зэвүүцлийг хүргэж МУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулна. Энэ бол панмонголизмын үзлийг дэлгэрүүлж байна хэмээн улайран дайрч байлаа. Тэдний «Салхич шувуу» болон гарч ирсэн нэгэн дэндүү өчүүхэн «эрхэм» бичээчийн бичсэнийг «Үнэн» сонинд хоёр дахин нийтэлж, оны шилдэг бичлэгийн шагналаа хүртээснээр барахгүй хожим нь «Алтан гадас»одон шагнав. Харамсалтай нь энэ хүн нь панмонголизм гэдэг нь юу болохыг даанч төсөөлөхгүй нэгэн байв. Гэтэл тэдний үзэж байснаар хамгийн ихээр хилэгнэн зэвүүцэх ёстой ОХУ-ын элчин сайд харин ч элэгсэг дотно мэндчилгээ дэвшүүлэн, их чуулга уулзалтыг талархан дэмжиж буйгаа илэрхийлж, амжилт хүсэх бичиг өргөв.
2.ДМХ-оос 1994 онд Монгол туургатан хүүхдийн наадам зохион байгуулав. Тэр арга хэмжээний гол удирдагч ДМХ- ны дэд ерөнхийлөгч Халимагийн Ерөнхийлөгч К.Үлэмжиновыг ирэхэд Жасрайн засаг «төрийн зочид буудалд байрлуулахгүй» хэмээн сүржигнэж шившигээ тарив. Тэр ч бүү хэл уг арга хэмжээнд (хүүхдийн урлагийн наадам шүү дээ) төрийн хүн оролцож болохгүй гэсэн бас нэгэн «проблем» гарч эцэст нь УИХ-ын ганц гишүүн Мөнхөө, тэгэхдээ эмэгтэйчүүдийн даргын хувиараа л юм шүү гэсэн тодотголтойгоор чимээгүйхэн оролцов. Төрийн найзтай өөр хэн ч оролцох ёсгүй гэв.Гэтэл сүүлийн жилүүдэд, энэ мэтийн арга хэмжээ нь мөнөөх намын төр засгийн хэрэгжүүлж байгаа хамгийн мундаг ажлуудын нэг болчихсон цохиж явах. Инээдэмтэй байгаа биз. Нэгдсэн Монгол улс байгуулах үзэл бол чухамхүү Эзэн Богд Чингис хааны минь эрхэм дээд үйлс байсныг яах ёстой болж байна вэ? Мөнөөх «панмонголист» хэмээн зүхэгдсэн Д.Бямбасүрэн бичихдээ: «Социализмын зарчмын хүрээнд Нэгдсэн Монгол Улс байгуулах үзэл түүнээс хойш17 жил насалж өмнөхөөсөө дутуугүй гунигт үр дагавартайгаар дарагдсан юм. Монгол оронд ардын хувьсгал гарч , түүнийг жолоодсон Монгол Ардын Нам анх байгуулагдах үеэс мөрийн хөтөлбөртөө улс үндэсээ нэгтгэж, сэргээн мандуулах зорилго тавьсан нь нийт монголчуудын итгэлийн зулыг бадрааж байсныг буриадууд ч хуваалцаж байлаа. Тэд социализмын үзэл санаа нь дарлагдсан улс үндэстнийг чөлөөлж, өөртөө засан тохинох эрх олгоно гэсэн большевикуудын ухуулгад үнэмшин итгэж байв» гэжээ. Ийм ч болохоор 1924 оны 11-р сард Монголын анхны их хуралд ирсэн Буриад-Монголын Ардын Комиссаруудын Зөвлөлийн дарга М.Н.Ербанов баяр хүргэсэн үгэндээ: «Бидний ахан дүүс уугуул монголчууд та бүхэн өөрийн эрхийг бататган, тусгаар тогтносон улсаа байгуулж, монгол угсаатныхаа итгэл найвар, түшиг тулгуур болж, танай Өргөө дахь Засгийн газар манай хүсэл тэмүүлэл, итгэлийг татсан төв боллоо. Та бүхэн өөрийн үйл ажиллагаагаа бүх монгол угсаатнаа нэгтгэхэд чиглүүлж, Азийн дарлагдсан буурай улс түмнийг боолчлолоос чөлөөлөхөд тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт би итгэж байна. Эрх чөлөөт монголын ард түмэн мандтугай! Бүх мoнгол угсаатны нэгдэх үйлс, тэдний аз жаргалтай ирээдүй мандтугай! » хэмээсэн нь, нэг талаас хүн ардынхаа Монголоо гэсэн сэтгэлийн дээжийг илэрхийлж, нөгөө талаас большвизм, түүний номлосон эрх чөлөөг туйлын гэнэн цагаан сэтгэлээр хүлээж авсны илрэл байлаа. Зөвлөлт гүрэн ямар ч нөхцөлд хүчирхэг Монгол хөрштэй байхыг үл хүсэхээр барахгүй өөрийн бүрэлдэхүүнд буй буриадыг монголд нэгтгэхийг хэзээ ч үл зөвшөөрөх байсныг хожмын түүх нотолсон билээ.Энэ бүхнээс харахад пан буюу Нармай монголын үзэл гэгч нь хэнд «эрхэм» хэнд «аюултай» болох нь ойлгомжтой бөгөөд хэн нь хэний төлөө байгааг ч «илчлэх» нэгэн сэжүүр болой. Тухайлбал «Алсдаа монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ» хэмээн тунхаглан зарласан Монголын Ардын нам, Монголын нэгдсэн улс байх үзэл санааг тэгтлээ үзэн ядаж ирсэн МАХН (одоо ч хэвээр) хоёр хэн нь хэн юм бэ? Эзэн гүрэн болон тэдний монгол дахь төлөөний хүчний зохиосон «панмонголизм» хэмээн хий үзэгдэл 1920-30-аад онд буриадууд төдийгүй Ар, Өвөр монголын үндэсний удирдагчдын эсрэг ямархан аюул тарьсныг Монгол үндэстний үр сад хэн боловч мартах ёсгүй бөгөөд үүний тулд түүний үнэнхүү утга чанар, учир холбогдолыг танин мэдэх учиртай билээ. 1921 оны хавар 110 мянган хүн амтай Ага, Баргуужин, Чикайн гурван аймагтайгаар Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Буриад Монголын өөртөө засах (автономит) мужийг байгуулжээ. Мөн оны 10-р сард ЗСБНОУ-ын бүрэлдэхүүнд Түнхэн, Бохар, Алайр, Эхирид, Булгад, Сэлэнгийн аймгийг 185 мянган хүн амын бүрэлдэхүүнтэйгээр хоёрдахь Буриад автономит мужийг тусад нь бий болгов. Ингэж Зөвлөлт Орос улсын газрын зурагт хоёр буриадын муж зэрэгцэн төрсөн түүхтэй. 1922 онд АДБНУ-ыг татан буулгаж буриадын хоёр мужийг нэгтгэн Автономит Зөвлөлт Социалист Буриад Монгол Улс гэж нэрлэн Түнхэн, Бохар, Алайр, Эхирид, Булгад, Хорь, Троицкосавск Баргуужин аймгийг харъяалуулан ЗСБХОУ-ын засаг захиргааны нэгж болгосон юмсанжээ. Алив эд барааг хайчилж эмчилж зүйгээд өмсгөл зүүлт хийх нь нэг хэрэг. Харин нэгэн бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийдэхэд хүн амаас гадна үндэсний соёл, хэл заншил, шашин шүтлэгийг нь яах вэ? 1932 оны 9-р сарын 23-нд Бүх Зөвлөлтийн гүйцэтгэх Төв хорооноос батласан заавар ёсоор зөвхөн Буриадын аглаг хошуу сумдад Буриад Монгол хэлээр, Муж хийгээд Бүгд найрамдах улсын түвшинд гагцхүү орос хэлээр албан хэргээ хөтлөх тухай заалт оруулсан байна. 1926 онд Буриад Монгол болон БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хамтарч хэл бичгийн дүрэм нэр томъёог боловсруулах комисс байгуулагдсан боловч төд удалгүй панмонголизмийн үнэр ханхалж байна хэмээн тараав. Аймшигт 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх төв хорооны шийдвэрээр Буриадын газар нутгын тал хувийг Эрхүү Чита мужид Ага, Улаан, Онон, аймгийг шилжүүлэн өгч Агын буриадын үндсэн тойрог гэгчийг, Эрхүү мужид Алайр, Бохан, Эрхид, Булгад, Ольханы аймгийг өгч Усть-Ордынскийн үндэсний тойрог үндэсний тойрог болохыг заагаад уг тогтоолд ЗСБНХУ-ын ГТХ-ны дарга М.Калицин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласан байна. Энд нэгэн зүйлийг онцлон дурьдахад Байгалийн чанадах Буриад Монголын Автономит Улстай нь холбон өгч байсан Ольхан аймаг нь Эрхүү мужид очсоноор цөөн буриадуудын нэгэн бүлд аж төрөх хүйн холбоог таслаж засаг захиргааны аргаар аймаглан үгүй хийх бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Ингэж л Монголын мах цусны тасархай «Буриадуудыг» буруутгасан, бутаргаж, бусниулсан байдаг.

Эх сурвалж: Буриад зоныг залхаан цээрлүүлсэн нь

С.Баатар

Monday, October 20, 2008

Алтайн магтаал

Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно.
Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал
Мөнх цасан эхтэй.
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй.
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй.
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар.
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй.
Хур цэцэгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад.
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад.
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад.
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь.
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд.
Аливаа загас нь цэнгэлдсэн.
Хамр дээрээ хаваржаатай.
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай.
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу дээрээ намаржаатай.
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй.
Өвлийн гурван сар нь онтэй
Арвин их тал нутаг минь.
Алтан тариа халиуран найгасан.
Жирийсэн сайхан дардан замаар нь.
Жингийн олон тэмээ нь цувсан
Бүх баялгаа чимэгдсэн.
Буурал олзийт Алтай минь

Тэд өглөө бүр Монголын зүг цайны дээжээ өргөдөг

Түвдийн өндөрлөгт Цайдамын зэрэглээн дунд Ар монголоо санагалзан суух Дээд Монголчуудтай уулзаад ирсэн “МОНЦАМЭ-гийн мэдээ” сонины эрхлэгч Б.Зандан-Хүүтэй ярилцлаа. (ARCHIVE)
- Монголчууд холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг. Ямар зорилгоор аль нутгийг зориод ирэв?
- Эрээн, Хөх хотоор дамжин Гүмбэн, Ланжу, Голмууд, Лхас, бидний элгэн садан Дээд монголчуудын нутгаар аялаад ирлээ.
Энэхүү аяллаа нэгтгэн хэлбэл дөрвөн мянган гаруй км зам туулаад монголынхоо ирээдүйд очоод ирлээ гэхэд болох юм даа.
- Яагаад Монголын ирээдүйд очоод ирсэн гэж вэ?
- Нэгэн цагт Дөрвөн Ойрдын голлох аймгуудын нэг болж хүчирхэг явсан Хошууд аймгийн үр хойчис Дээд монгол хэмээн нэрлэгдэн Хөх нуурт амьдардаг. Тэд Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сигуан, Шинжан, Түвд зэрэг дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу Хөх нуур мужид Түвд хятад болон Хасаг, Хотон, Салар зэрэг лал шашинтнуудын дунд байдаг хэдий ч үндэсний өв соёл, эх хэлээ өнөөг хүртэл хадгалж үлдэж чадсан нь гайхмаар. Харин сүүлийн жилүүдэд Хятад, Түвдүүдэд шахуулсаар газар нутаггүй шахам болж залуучууд нь улам бүр хятад болсоор л байгаа гэнэ. Гэтэл өнөөдөр монголд гэсэн бид ч хятадуудад ажлын байраа алдан өнгөтэй өөдтэй газраа лиценз нэрийн дор өгч өдөр ирэх тусам хятадуудын үл анзаарагдам түрэмгийлэл төр нийгмийг маань аалзны тор шиг хэрсээр байгааг бид яагаад анзаарахгүй байна вэ. Хэрэв бид энэ хэвээрээ цаашид байх юм бол тэднээс нэг их дутахааргүй болох вий дээ гэсэн бодол төрснийг нуух юун. Үүнийг мэдье, мэдэрч үнэн бодит төрхөөр нь харья гэвэл тэнд очоод үзэхэд гэмгүй шүү. Магадгүй хожим тэдний энэ байдал бидний амьдрал болж мэдэх юм. Харин тэд азтай. Бас чиг биднийг хараад горьдлого тээж амьдардаг. Харин бид тийм болбол монгол үндэстэн харах ч зүйлгүй болно доо.
- Дээд монголчууд маань бидний тухай мэдэх юм уу?
- Мэдэлгүй яахав. Бүр биднээс илүү монголын ирээдүйн төлөө сэтгэл зовниж санаж сарвайж явах Монгол Улс минь хятадын нөлөөнд орчих вий гэж эмзэглэдэг юм билээ. Өглөө болгон Монголын төлөө цайныхаа дээжийг өргөж тэр зүгт бидний, миний, та бидний Монгол Улс бий гэж үр хойчдоо захидаг юм билээ. Бүр хойд насандаа ар монголдоо хурга болж төрөөд ирэг болон идүүлж жаргах юмсан гэж гээч.
- Тэгэхээр тэд эх түүхээ бас чиг сайн мэддэг байх нь ээ?
- Хэдийгээр арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулчихаад хар цай ууж суудаг ч гэсэн Халхын түүхийг хоолой зангируулан хүүрнэж суух нь өрөвдөлтэй. Хэдийгээр тэнд хямдхан аваад өмсөх хятад хувцас элбэг ч хэдэн зоосоо цуглуулан ам давуу авч монгол хувцсаа л хийж өмсцгөөх. Болж л өгвөл Монгол гэсэн бүхнийг наашаа гээд сарвайдаг хэдэн хүн тэнд байна даа.
- Гэхдээ л тэд хятадын соёлын түрэлтэд багагүй өртсөн байгаа байлгүй?
- Харин ч үгүй шүү. Ямартай ч тэд өнөөг хүртэл өөрсдийнхөө хэмжээнд түүх, соёл, зан заншил гээд Монгол гэсэн бүхий л зүйлээ хадгалж ирсэн. Сүүлийн жилүүдэд залуучууд нь хот суурин бараадаж соёлжих болсноор хятад аюул нүүрлээд байгаа талаар сэтгэл зовнин өгүүлцгээж байна лээ. Хятад сургуульд хятад хэл сурна гэдэг нь зайлшгүй хятад хүн болгох аюултай гэх юм билээ.
- Хэлийг нь сураад хятад болчихно гэж үү. Манай монголчууд чинь хүүхдүүдээ хятад, монгол хос хэлтэй хүн болгоно гээд л урд хөрш рүү явуулаад байдаг шүү дээ?
- Манай монголчууд чинь хятад хүн гэхээр ярвайдаг. Тэгсэн атлаа хятад хоол идээд, хүүхдээ хятадаар яриулж сургана гээд өрсөлдөцгөөнө. Хятад хэл гэдэг бол сэтгэхүйн хэл юм байна л даа. Бүр хятад хүн шиг хооллож, хувцаслаж, унтаж сэрж, өөрөө хятад хүн шиг болж байж л хятад хэлийг сурдаг аж. Тиймээс тэнд буй дээд монголчууд яг л ах нь дүүдээ захиж байгаа юм шиг “Монголчуудад, хятад хүнийг үүдээрээ бүр оруулж, хэлийг нь бүү шүтээрэй” гээд байхав. Гадаад хэл сурах нь суралгүй л яахав. Гэхдээ монголоороо үлдэхийн тулд болж өгвөл энэ тал дээр анхаарал хандуулалгүй орхиж болмооргүй л юм шиг санагдсан даа.
- Тэд Ар монголд ирж үзэхийг хүсдэг болов уу?
- Тэдний ганц чин хүсэл, амьдралын зорилго энэ гээд хэлчихэд болно шүү. Бидэнтэй танилцсан Са.Мөнхнаран замаар гарахдаа заавал гарцаар гарч юмыг хийхдээ маш болгоомжтой ханддаг. Яагаад гэхээр зуурдаар л үхчихгүй бол заавал ар монголдоо нэг очиж үзнэ гэх. Улаантуяа гэгч бүсгүй Монголд хятад байхгүй гэхэд, “Ай бас сайхан аа. Арван хэдэн жилийн өмнө байдаг уу. Ар монгол Өвөр монголыг авахгүй зөвхөн энэ Хөх нуурын монголчуудыг авчих санаа байсан. Хятад өгсөнгүй гэсэн яриа гарсан манууст. Аяа Ар монгол улс мануусыг авчихсан байсан бол гэж бид харамсдаг. Хятадыг зүхэж байна. Биднийг одоо тануус авах болов уу” гэж асуухад нь миний хамрын үзүүр борхироод хариу хэлж чадаагүй шүү.
- Тэдэнд бидний тухай мэдээлэл хэр байдаг бол?
- Ер нь бага юм билээ. Хятадууд тэднийг аль болох тараах, уусгах л бодлого баримталдаг. хятадын Засгийн газраас бүгдээрээ адилхан тэнгэрийн нарыг тэгш харж амьдрана ч гэх юм уу цөөнх үндэстэнүүдийг тэтгэнэ гэсэн сайхан уриа дуудлагатай арга хэмжээнүүд нь уусгах, устгах бодлогыг л хэрэгжүүлдэг гэхэд болно. Гэхдээ өв соёлоо авч үлдэх гэсэн залуучууд сүүлийн үед бий болж, энэ талаар багагүй ажил хийж байгаа юм билээ. Тэдэнд гагцхүү дэмжлэг урам л дутаад байх шиг санагдсан шүү.
- Яаж дэмжих гэж?
- Дэлхийн олон улсууд зөвхөн улс доторх ард иргэдээ тэтгээд зогсохгүй гадаадад буй угсаа нэгтнээ ч өмгөөлөх, хамгаалах дэмжих бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд энэ тал дээр төрийн бодлого байдаггүй юм уу даа гэсэн харуусал төрсөн. Бид зөвхөн өөрсдийгөө бодоод зогсохгүй гадаадад байгаа монгол угсаатнууддаа туслах, дэмжих тэднийхээ эрхийг хамгаалуулах талаар олон улсын байгууллагад яагаад хандаж болохгүй гэж. Ядахнээ, урлаг соёлын тоглолтыг тэднийхээ дунд зохиож, сэтгэл, оюун, санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Тэд биднээс мөнгө, эд хөрөнгө гуйгаагүй. Зөвхөн биднийг санаж, сарвайж яваасай л гэж хүсдэг юм билээ.
- Тэгэхээр тэдний төлөө бид яах гэж?
- Бид дотогшоо хумигдах биш гадагш тэлэх, биднийг тойроод монгол гэсэн дархлааг бий болгох хэрэгтэй юм гэдийг л мэдэрсэн гэх үү дээ. Бид тэднийг дэмжье тэтгэе. Монголоор нь байлгая. Хожим тэд биднийг аврах цаг ч ирэх юм билүү. Тэд монголоороо ярьж, монголоороо бичдэг. Үүгээрээ ч бахархдаг. “Ахиад нэг Чингис төрж Монгол нэгдээсэй” гэсэн хүслийг тэд тээдэг. Харин бид тэднийг түүхийн жимээр мартаад улам л алсраад байна уу даа л гэж бодсон.
- Энэхүү аялал цаашид үргэлжлэх үү?
- Тиймээ бид энэ замыг улам тод болгож тэнд байгаа монголчууддаа урам хайрлахын тулд хойтон дахиад явна. Тэнд Ар монголоос хүн ирлээ гэхэд бурхан ирсэн чинээ баярлаж, хүндэлдэг. Энэ бол тэдний хувьд хамгийн мартагдашгүй баяр, жаргал нь байдаг. Тиймээс манай урлаг соёлынхон, томоохон аялал жуулчлалын газар, компаниуд тэнд байгаа цөөхөн монголынхоо төлөө сэтгэл гаргаж, дэмжин тусалж, монголчуудтайгаа ойр дотно болоход нь туслаасай гэж хүсэх байна. Монгол хүн гэсэн омогшлоор бид биш тэд илүүтэй бахархаж, бардамнаж амьдардаг юм билээ. Бидэнд тэднээс сурах юм их бий. Харин тэдэнд төрөл садан нь л хэрэгтэй байгаа юм шүү гэдгийг л хэлье дээ.

Зууны Шуудан

Д.Цахилгаан: Даяаршлын эринд Монгол хvн оюун ухаанаараа гарч ирэх ёстой

“Д.Цахилгаан Говь-Алтай аймгийн Хєхморьт сумын уул, ус, говь чандмалсан тоонотод хvй дарж, эршил, алслал, уярал гурваар єєрийгєє гурмаслан эрчилсэн монгол эр хvн билээ. Тэрбээр Алтайн уудам уулс шигээ аниргvй хvглийж, Хvйсийн говийн хаяа холхид хvсэл хулжааж, Дєргєн нуур лугаа гvндээ бодлогоширч байх шиг харагддаг. Хvн нутаг хоёр биедээ уусан шингэж шvтэн барилдахуйн тэнгэрлиг хувь энэ ажгуу” хэмээн тvvний тухай Ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуай бичсэн байдаг. Алтайн ян сарьдаг уулсын салхийг залгилж, Хvйсийн говийн хаяа хязгааргvй их талд хараа бэлчээж єссєн энэ эрхэм Монгол Улсын Элчин сайдын “Алтан гэрэгэ” євєрлєн Бээжин хотноо дєрєє мулталж байсныг уншигч олон маань андахгvй.
Элчин сайд байсан хvн алийг тэр гэхэв. Гэвч тэрбээр оюуны єргєн цар хvрээ, урлаг, утга зохиол, дуу хєгжим, утгын их сvмд гоо зvйн нарийн мэдрэмж, сэрэл сэрэхvйн агаараараа долгио vvсгэн орж ирсэн нь єнєєгийн єндєрлєгт хvрэх нэгэн томоохон алхам болсон гэдэгтэй маргах хvн гарахгvй болов уу.
Ингээд “Би Монгол хvн” булангийнхаа шинэ оны анхны зочноор Монгол Улсын Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин, шинжлэх ухааны доктор Дагвын Цахилгаан гуайг урилаа.

-”Би монгол хvн” булангийн маань шинэ оны анхны зочноор уригдаж байна. Та монгол хvн болж тєрснєєрєє цаг vргэлж бахархдаг болов уу. Гэхдээ тодорхой цаг vеvдэд бvр илvvтэй омогшдог байх?
-Тийм ээ. Монгол хvн гэдгээрээ цаг vргэлж бахархана. Мєн бvр илvvтэй омогших тодорхой vеvд гэж байлгvй яахав. Гадаадын улс орнуудад дипломат ажил хийгээд явж байхдаа тусгаар тогтносон Монгол Улсын иргэн шvv гэдгээрээ бахархдаг байсан. Би хэрвээ Монголын иргэн биш байсан бол гадаадын орнууд намайг тийм элгэмсэг дотноор хvндэтгэн хvлээж авахгvй байсан. Гарцаагvй vнэн гэж байдаг бол энэ юм.

-Монгол хvний давтагдашгvй чанар, сэтгэлгээний онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Єнєєгийн єндєрлєгт хvрэхдээ миний бие бvхий л улс vндэстэн орны зан араншин, тэсвэр хатуужилт оюуны чадавхи зэргийг хараад байгаль цаг уур, газар нутагтай нь холбож vздэг. Монголчууд Алтай, хангайнхаа ян сарьдаг оргилууд, говь хээрийн уудам тал нутагт тєрж єссєн. Байгаль дэлхий заримдаа их хатуу, заримдаа их єгєємєр. Монгол хvний давтагдашгvй чанар гэвэл нэгдvгээрт, ямар ч орчинд дасан зохицох чадварыг хэлнэ. Хэтэрхий халуун, хэтэрхий хvйтэн. Ямар ч нєхцєлд ялгаагvй.
Сая манай нэг иргэн Антрактид тив явлаа гэж дуулдаж байна. Мєн биеийн эрvvл мэнд сайн байгаа гэх мэдээ эхнээсээ ирж байна. Тэнд чинь нэг л болгоомжгvй амьсгаа авахад уушиг нь хєлддєг хамгийн аюултай газар. Тийм газар монгол хvн ажрахгvй дасна. Би vvнд бvрэн итгэлтэй байна.
Хоёрдугаарт, монгол хvний давтагдашгvй нэг зvйл удмын сан буюу ген. Энэхvv генийн сандаа тvшиглээд аливаад маш тvргэн сэтгэдэг. Оюуны єндєр чадвар бий болчихсон.

-Гадаад их явж, манайхны хэлдгээр “Юм vзэж, нvд тайлсан” хvний хувьд монгол хvний оюуны чадавхи єндєр юм аа гэдгийг баттай хэлэх байх. Тийм vv?
-Эрх биш нэг гадарлахтайгаа бололгvй яахав. Олон улс орны хvмvvстэй харилцаж, бvтээл зохиолийг нь vзэж суухдаа Монголынхоо урган гарч ирж байгаа залуу vеийнхээ оюуны єндєр чадавхиар бахархдаг. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ vед монгол хvн єєрийн оюун ухаанаар л бvхнийг ялан дийлж гарч ирэх хэрэгтэй.

-Эр зориг мєн хэрэгтэй биз дээ?
-Хvлгийн нуруун дээр сэлмээр байлдаж явах vед л монгол хvнд эр зориг гээч хэрэгтэй байсан. Гэхдээ оюунаа дайчлан тэмцэхэд хувь хvнийг, тодруулж хэлбэл монгол хvнийг хурцлах нэг зvйл болд эр зориг юм. Эр зориг гэдэг угтаа сэлэм эргvvлээд дайтахын нэр биш шvv.

-Нэг хэсэг манайхан даяаршил гэж их ярих болсон. Харин сvvлийн vед энэ яриа жаахан намжаа юу даа.
-Даяаршлын тухайд нам гvм чимээгvй байж яагаад ч болохгvй. Даяаршиж байгаа дэлхийн vйл явцыг бид яагаад ч эргvvлж чадахгvй. XIII зуунд хvлэг мориороо дэлхийн дайдыг эзэлж явсан Монгол єнєєдєр цаг vеийн хєгжлєє дагаад унаа машин, бараг онгоц гээч зvйл хоцрогдож байна. Компьютер, техник мэдээллийн агуу эрин цаг vед бид бvхэн амьдарч байгаа. Орчлон хорвоо ертєнц дээр санаанд ормооргvй, хvний уураг тархинд багтамгvй зvйлс их болдог болжээ. Их мєрєн цєнгєє тvрж байгаа мэт даяаршил биднийг хумхиад алга болж байна.

-Бид яалт ч vгvй л даяаршилд орох нь ээ?
-Орохгvй гээд хаачих юм. Дэлхийн улс vндэстний дэргэд бид дэндvv жижиг шvv дээ. Хоёр сая гаруйхан хvн амтай. Ийм цєєхєн хvн амтай улс vндэстэнд ямар аюул нvvрлэдэг вэ гэхээр vндэсний бичиг, соёл, єв уламжлалаа алдах. Энэхvv євєє хамгаалж чадаж гэмээнэ бид Монголоороо vлдэнэ. Тvvнээс Монголоороо vлдэнэ гээд том дээл хэлхэгнvvлээд байж болохгvй.

-Монгол хvн монголоороо ярьж, сэтгэж, бодож чадахаа больсон гэх яриа бий. Энэ тал дээр таны бодол?
-Янз бvрийн яриа гарч л байна. Манайхан монгол ухаан гэж их ярих болж. Би хувьдаа монгол уламжлал, тvvх ёс заншил гэж байхаас монгол ухаан гэж юу байхав гэж боддог. Хоёр хєлтэй, хохимой толгойтой дэлхий бvх хvмvvс бvгд л ухаантай биз дээ. Харин оюун ухааны чадамжийн хувьд єєр.

-Оюуны чадамж гэж vндэснийхээ сэтгэлгээг хэлж байна уу?
-Тийм ээ. Сvvлийн vед нийгэмд барууны хэв маяг ноёлох боллоо. Бид баруунжих хэрэгтэй. Зvvнжих ч хэрэгтэй. Гэхдээ єєрийн тєв шугамаас л хазайж болохгvй.

-”Би Монголоороо гоёдог” хэмээн яриад, дуулаад л байгаа. Энэ ойлголт танд яаж буудаг бол?
-Би олныхоо нэгэн ижил санаа бодолтой явдаг. Хэдий нэртэй дипломатч, доктор байгаад Монголын харьяат биш байсан бол намайг хэн ч ойшоохгvй. Тиймээс монгол сэтгэлгээ, хувь хvний бодь гал чанараа vр хvvхэд, ойр дотны шавь нар, намайг хvндэтгэдэг бvхий л хvмvvстээ халдаахсан гэж боддог.

-Та Алтайн хєх харцуулын нэг. Тэгэхлээр нутаг усныхаа тухай ярихгvй юу?
-Манай нутгийг говь Алтай гээд яг оноод хэлчихсэн. Ч.Лодойдамба, Л.Тvдэв, М.Цэдэндорж гээд Алтай нутгаас минь Монголын утга зохиолын оргилууд, улсдаа олон гайхалтай эрдэмтэд тєрсєн. Тиймээс Алтай нутаг оюуны эх орон. Гэхдээ оюунлиг, онцгой их хvмvvс тэнд байгаад байна гэж би бодохгvй байгаа юм. Ерєєсєє л нутаг усны нєлєє. Хязгааргvй уудамс говь талаа дагаад сэтгэл нь уужим, ян сарьдаг уулсаа хараад их тэмvvлэлтэй болдог байх. Энэ хоёрын харьцаан дээр аваад vзэхэд яах аргагvй уянгалаг хvмvvс тєрєх.

-Та чинь Хєхморьт сумынх. Таны тєрсєн нутаг Алтайд нь багтаж байна уу, говьд нь багтаж байна уу?
-Морьтын цэнхэр уул маань Их Монгол элсний урд, Хvйсийн говийн ардхан байдаг. Говийн нэгэн уул. Миний бие нэгэнтээ “Ажнай хvлгийн тахилгатай Морьтын цэнхэр уул минь. Арван хайрханы дундаа асарлаад л цэнхэрлээд л байна уу даа” гэж бичиж байв. Дарви, Сутай, Жаргалант, Харуул гээд тойрсон арван хайрханы дунд ганцаараа торойгоод л байж байдаг. Говь талдаа болохоор алсаас цэнхэрлэж харагдана.

-Та тvрvvнд ижий ааваа єнгєрсний дараа Морьтын ууландаа очиж золгож байлаа гэж хэлж байсан?
-Ижий аав минь миний дэргэд байхгvй ч гэсэн Морьтын цэнхэр уул ижий аавыг минь орлоно. “Аав ээжийн минь адил намайг ачилсаар л явна уу даа” гэж хэлээд Бээжин рvv Элчин сайдаар нутгаасаа мордож байлаа даа. Тэр ахуй цагаа эргэн санахад сэтгэлийн нандин утас доргин чичирхийлж байна шvv.

Тэрбээр ижий аав, ус нутгийнхаа тухай яриад сэтгэл нь ихэд уярч догдлон “Огт оргvйн толь” номноосоо “Хєєрхий муу аав минь Хvйсийн говьдоо усчин байсан даа” хэмээн уншихад хоёр нvдэнд нь нулимс цийлэлзээд ирсэнсэн. Энэхэн агшинд 60 хол гарч цєлх эрийн сэтгэл хэдийнэ Алтайгаа зорьж, Морьтын цэнхэр ууландаа сєгдєж мєргєн, ижий ааваа нутаглуулсан уудам говийнхоо хаяа алсарсан хєх тэнгэрийн дор салхи залгилан зогсож буйг нь би мэдэрч байлаа. Ус нутгаа санана гэдэг яаж ч болдоггvй билээ.

-Хvмvvний орчлонд ирээд хамгийн анх мэдэрсэн зvйл тань юу вэ?
-Хязгааргvй орон зайг л мэдэрсэн дээ. Намайг ухаан орох vед манайх Хvйсийн говийн ардхан байлаа. Хvйсийн говийг хvvхдийн нvдээр байтугай том хvний нvдээр харахад нvд алдам. Тэнгэрийн савслагад Сутай уулын минь мєнгєн орой цавцайж харагдана. Хойшоо харахаар хязгааргvй алсрах Их Монгол элс нvvгэлтэнэ. Ийм л сайхан нутагт жижигхэн чулуу шиг, хоргол шиг амьтан єсєж дээ.

-Ижий ааваа нутаглуулсны дараа Алтайдаа, говьдоо, Морьтын уулсдаа очих мэдээж хэцvv байх?
-Хvйсийн говьд холын холд гэнэт цагаан шороо босно. Энэ нь хуй vvсч байгаа хэрэг. Тэгээд єнєє хуй маань салхины аясыг дагана. Хуй томроод л байна. Хуй томроод байхаар ээжийн маань зовиур томроод байх шиг санагдаад эвгvй болдог байлаа. Тэр их эрчилсэн салхины аясаар ээж маань тэнгэр рvv явах нь гэж боддог байв. Тэгээд л хєдєєний ёс жаягаар ижий ааваа нутаглуулсан. Алтайн их уулсын нємєр нєєлєг ижийг аавын минь мєнхийн дэр хєнжил нь болсон юм. Хvний амьдрал гэдэг ирж буцдаг л хорвоо. Ус нутагтаа л шингэнэ шvv дээ.

-Та “Дэлхийн монголчуудын чуулган”-ыг єєрийн орондоо зохион байгуулж байсан санагдана?
-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Ерєнхийлєгчийн ивээл дор хийсэн. Дэлхийн монголчуудын чуулган гэж олон улсын тєрийн бус байгууллага. Энэ чуулганы хvрээнд єнгєрсєн оны есдvгээр сард элэг нэгт Халимагт очиж Монгол туургатны соёлын єдрийг зохион байгуулсан. Жангарын баярыг хийлээ. Мєн энэ vеэр монгол хэлтэн улс орны тууль хайлаачдын олон улсын уулзалт хийлээ. Эх тvvхээ бариад vзвэл монголчууд дэлхийн єнцєг булан бvрт тарсан. “Хятад хvний толгой дээр наран vл жаргамой” гэсэн дорно дахины vг байдаг. Би дотроо “Монгол хvний толгой дээр нар жаргадаггvй” гэж боддог.

-Монгол хэлтний соёлын єдрийг Халимагт хийсний учир гэвэл?
-Хуучин ЗХУ-ын vед Халимаг бол захын нэг жижигхэн сууриан байсан. Одоо маш сайхан хєгжиж дорны нvvр царайтай болжээ. Энэ нь юvв гэсэн vг вэ гэвэл Халимагийн ард тvмэн маань монгол ахуй соёл, тvvх, єв уламжлалаа хадгалахыг эрмэлзэж байна.

-Халимагууд дорнын нvvр царай болж эхэлж байна гэж та хэллээ. Vvнийгээ жаахан тодруулвал?
-Баруун монголчууд шvv дээ. Тэд ойрдууд гэсэн нэрийн дор торгууд, чонос, дєрвєд гээд олон vндэстэн ястанд хуваагдаж байна. Хэл соёлоо хадгалж vлдээх эрмэлзэл дvvрэн байна. Баяд аялгуугаар ярих юм. Бичиг нь манай хуучин монгол бичиг шиг хэрнээ тод монгол бичиг юм билээ.

Норовын Гантулга

Дугаар 001/674/



Мэдээллийн эх сурвалж: Өнөөдөрийн Монгол сонин

Хазара Монголчууд гэж хэн бэ?

Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгvй л явж. Харин хоёр жилийн ємнє ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхvv євєрмєц хувь заяатай хvмvvсийн талаар илvvтэйгээр сонирхох эрмэлзлэл тєрvvлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бvлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бєгєєд 1.86 см орчим єндєртэй, бухан эрээн нvдтэй, vс сахал болсон "сvрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зєвлєлтийн Цэрэг Афганистанд орох vед Америкт дvрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хvн амын ихэнхийг эзэлдэг гэх Пvштvн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж єєр єєрєєр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Єє, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хvмvvс шvv дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал vvслийн талаар тvvний хэлсэн нь vнэхээр тийм ч хол зєрєєтэй vг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л vл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж тvvний энэ хандлага миний сониуч занг зvй ёсоор татаж байв. Хазара хvмvvсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ тvшиглэн, би тvvнтэй зарим vед яриа дэлгэж бага багаар Пvштvн Хазар гэх хоёр єєр vндэстнvvдийн зєрчлийг яриулж аль болох их зvйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ тєдий л сайнгvй байв. Уг нь нэг их сvртэй биш л дээ, "чи єнєєдєр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд vл зохицолдох зvйл хэлэх, эсвэл асуусан асуултанд vл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхvv vл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгvй єнгєрєєж болох л доо. Хамгийн гол нь тvvний зvгээс надад хандах иймэрхvv харьцааны vндэс шалтгаан нь ердєє л би Монгол (Хазара) хvн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.
Ажилд ороод удалгvй зохион байгуулалтын єєрчлєлт орж ажил vvргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хvн vнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангvй, тиймээс ч манай босс тvvний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хvнд муугаар хандья гэж бододгvй тvгээмэл, Монгол "тэнэгдvv" зантай нэгэн боловч, энэ удаа би тvvний тэр vл тоомсорлох гэсэн єчvvхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хvн ч даргаас хэд хэдэн удаа банга хvртэж эвгvй байдалд орсон бєгєєд би далим гаргаж тvvний єрєєнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил тєрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч тvvнд сануулга єгсєн юм. Vvнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Єнгєц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггvй хоёр нєхєрийн зєрчилдєєн мэт боловч vнэндээ тийм биш, нэлээд гvн гvнзгий агуулгатай, Пvштvн Хазара хэмээх хоёр vндэстний гvнзгий зєрчилдєєний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара vндэстнvvд Афганистаны засгийн эрхийг барих Пvштvнvvдэд бvх эрх мэдлээ алдан боолчлогдсон бєгєєд, єнєєг хvртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод єртсєєр иржээ. 21 зуун, 2008 он гэх єнєє vед ч ихэнх Хазара нарын хувьд єнєєгийн нийгмийн “боолын” гэж болох хєдєлмєр эрхлэн амь зогоох нь сонголтгvй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пvштvн Хазара нарын хооронд зєвхєн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа єсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхvйнийхээ єнгє аясыг энд Монгол хvнд гаргах гэсэн нь vнэхээр тэнэгдvv оролдлго бєгєєд vvнийг тэдний зvгээс Хазара хvмvvсийг хэрхэн vздэгийн илрэл гэж vзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хvн л харах юм бол ингэж vл тоомсорлон харьцах нь зvгээр л "сураар боож болдгvй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, тvvнтэй таарсан Хазара нь нэн зєрvvд мугуйд нэгэн Монгол байсан ба vл хvндэлсэн асуудлыг зvгээр нэг анзаараагvй мэтээр єнгєрєєдгvй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ vндсэн агуулга болох Хазара хэмээх євєрмєц бас єрєвдєлтэй хувь заяатай ард тvмний талаар товчхон єгvvлье.

Олны дундах тvгээмэл ойлголтоор бол Афганы тєвєєр нутагтай Хазара хэмээх энэхvv Ази тєрхтэй хvмvvс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын vеэр дундад Ази, Перст (Иран) vлдсэн Монгол гаралтай хvмvvс ажээ..

Эдгээр хvмvvсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгvй бєгєєд энэ нь харьцангуй цєєн тоотой, улс тєр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хvмvvсийг vл хайхрах, тэднийг бусдын нvднээс далд байлгах, тvvх гарал vvслийг нь мартагнуулах гэсэн эрх зvй эдийн засаг, уламжлалын сонирхол бvхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, тєлєвлєгєєт бодлогын хэрэгжvvлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан єндєрдvv хамартай, бухан эрээн нvдтэй, vс сахал болсон нєхдvvдээс Монголжуу дvр тєрхєєрєє эрс ялгарах Хазара нарын гарал vvслийн талаарх судалгаа нь vндсэндээ хоёр чигийг заадаг аж. Vvнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын vеэс vлдсэн цэргvvдийн удам. Хазара хэмээх vг нь Мянга гэсэн Перс vг бєгєєд энэ нь Монголын армиас тухайн vейин Хорезмийн нутагт vлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын vзэж буйгаар Хазара нь Монгол Тvрэг угсааны хvмvvс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн ємнє одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дvр тєрхтэй хvмvvсийн Кушан хэмээх гvрэн оршин тогтож байсан бєгєєд, эдгээр хvмvvсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара vндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хєшєєг устгасан бєгєєд учир нь энэ хєшєє Хазара хvнтэй тєстэй байснаас болсон гэдэг.

Юутай ч гэлээ єєрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зvйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хvн амын ихэнхийг эзэлдэг Пvштvн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд єєрсдийгєє нутгийн уугуул иргэд гэж vзэх vндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны тvvхэнд Пvштvн vндэстнvvд нь бvvр сvvлд 18-р зуунаас эхлэн ємнєєс зvгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нvvдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бєгєєд, перс, Монгол, Турк vгсийн нєєцєєс бvрдсэн євєрмєц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Vнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зєвлєлт Афганы дайны vед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нєхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бєгєєд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогvй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас єєр нэгэн тєс бvхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд vнэлэшгvй олз бєгєєд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хvнтэй захидлаар харьцдаг байсан бєгєєд тvvний хэлж буйгаар 1990 оны эх хvртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бvл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хvмvvс одоо болтол байсаар байх боломтой бєгєєд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их єєрчлєгдєлгvй vлдсэн байж болзошгvй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бєгєєд чухал асуудал юм.

Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шvтдэг бєгєєд, энэ нь Афганистаны бусад ихэнх vндэстнvvдийн шvтдэг Суни урсгалтай зарим талаар зєрєлддєг аж. Пvштvн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжvvлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хvртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пvштvнvvдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, єєрсдєє Афганистаны уулархаг vржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор тvрий барих Пvштvн vндэстнvvдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал vргэлжилсээр байгаа ба яг єнєєдєрийн байдлаар Пvштvний Кучи (Kuchi, Koochi) овгийн нvvдэлчид Хазара Бэсvvд овгийн нутагт тvрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мєргєлдєєн болсон байна.


Хазара Хvн Ам

Хазара хvн амын тоо нь яг тодорхой бус бєгєєд, улс тєрийн шалтгааны улмаас Афганистаны хvн амын 8-9% гэгддэг байсан боловч яг vнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хvн бий гэж vздэг аж. Vндсэндээ Афганистаны тєв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсvvд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зvй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билvv:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд vзэх миний мэдлэг хvрэхгvй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггvй боловч, Хазарануудтай нэг тєрєл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хvмvvс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын vзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пvштvн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пvштvн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бvгдийг нь Хазара гэж дуудахгvй харин єєр єєр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын vзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хvv Хулэг хааны Монголчууд, мєн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бvрдсэн бололтой.
bm

Мэдээллийн эх сурвалж: www.olloo.mn

Талын Халимагууд минь

Москва хотноо суралцаж байсан аз жаргалтай жилvvдэд метроны "Маяковский" буудлаар гарч, Тверийн цэцэрлэгээр олон удаа зугаацан явах цагт тэнд орос хvний оюун ухааны тэнvvн уудам, орос сэтгэлгээний гvн гvнзгий, орос хэлний яруу сайхан бvхнийг эзэмшсэн алдарт яруу найрагч Александр Пушкины 1880 онд босгосон том хєшєє талбайн дунд сvндэрлэж, бvрх малгайгаа ардаа бариад бодол болон зогсож байгаа хvрэл цутгамал энэ хєшєєний дэргэд орчлонгийн олон орны яруу найрагчид ирж хаан Александрын баганаас хавьгvй єндєрт мандсан тvvний тэнгэрлэг тэргvvний ємнє мэхийн ёсолж байгаатай
тааралддаг байлаа. Миний бие тэр хєшєєний дэргэд очсон байх vедээ хєшєєний суурин дээр бичигдсэн

...Эрэлхэг славян, ач фин
Эдvгээгийн хєдєєх хамнигад
Талын хань халимагууд
Талархан намайг дуудаж байна
гэсэн тvvний гэрээслэл шvлгийг уншаад хорвоогийн олон vндэстэн ястны дундаас сод найрагчийн бат итгэлийг хvлээж, гэрээслэлд нь алт шиг тунаж vлдсэн мах цусны тасархай талын халимагуудын тухай ихэд бодолхийлэн
зогсож, дєрвєд торгууд аялгаар ярьдаг Ойрадын удамт халимагуудаа дурсан санаж, улмаар тас хар vстэй, танан цагаан шvдтэй, таних нэгэн хєх толботойгоор бурхнаас заяагдсан монгол угсаатнууддаа баярлан баясдаг байв. 1437 онд Чорос ноён Тогоон тайж Ойрадын холбоог зохион байгуулж байх vед "Их дєрвєд", "Бага дєрвєд", "Баруун дєрвєд", "Зvvн дєрвєд" нэртэйгээр байгуулагдсан дєрвєн холбоодын нэрнээс vvдэлтэйгээр "Дєрвєн Ойрад" гэсэн нэр томьёо анх vvссэн бєгєєд энэ холбооны нэг холбоог дангаараа бvрдvvлж чадаж байсан Их дєрвєдийн холбооны торгуудууд хойт зvгт нvvдэллэн явсаар XVI зууны vед Орос оронд хvрч Оросын зvvн ємнє зvгийн тал нутгаар тархан байрлаж, хэрэн хэсэж, цагаачлан амьдарч явсан ард тvмэн бол халимагууд билээ. Тэдний тvvхийг сонирхоход єєрийн тєрсєн нутгаа орхиод хvний газар цагаачлан очсон хvмvvсийн амьдрал ахуйд ямар их бэрхшээл, зовлон тохиолдож болдгийг илтгэн харуулдаг.

Танихгvй газарт ирсэн шувуу ийш тийшээ нисэж хоргодох гол ус олж ядан ганганадаг шиг Орос оронд очсон халимагууд нэг vе Урал, Ижил мєрний хоорондох тал хєндийгєєр амьдарч байгаад тэндээс Кубань хvрч, Иртыш, Ишим, Тоболь голын хєвєєгєєр амьдарч, 1630-1637 онуудад тэд Эльба, Иргиз голын тал газраар хэсvvчлээд, XVII зуунаас эхлэн тэр vеийн халимагийн хаан Мончакд Орос оронд vнэнчээр зvтгэсний нь тєлєє Дон мєрний хоёр эргээр нvvдэллэн амьдарч болох эрх олгосноор халимагууд Доны хоёр эргээр амьдарч эхэлсэн ажээ. Халимаг хvмvvс оросууд болон бусад vндэстний шахалт хавчилт багатайгаар амьдарч ирсэн газар бол Ижил мєрний тал нутаг бєгєєд одоо ч тэндээ амьдарсаар байна. Халимагууд хэдийгээр газар нутаг ахуй амьдралын талаар Хаант засгийн их гvрний дээрэнгvй vзэлд шахагдан хавчигдаж байсан боловч зоригтой, баатарлаг шинжтэй, Чингисийн удамт монголчууд байсны хувьд бас Оросын ємнєд ба зvvн ємнєд хил хязгаарыг хvчтэй хамгаалагчид байсныхаа хувьд л орос хаад, ноёд, газрын эзэд, хєрєнгєтнvvдийн сонирхолд нийцэж, нутагт нь хоргодон амьдарч чаддаг байжээ. 1664 онд Халимагийн хаант улсыг єєрийн vндэснийхээ "Хальмг Тангчи" нэртэйгээр байгуулсан. Орос оронд хэн халдана, тэр бvхэнд халимаг цэргvvд оросуудын бамбай болон хамгийн тэргvvн эгнээнд Орос орны тєлєє тулалдаж байсан гэдгийг доорх жишээ тодорхой харуулна.

1665 онд Орос-Польшийн дайнд арван мянган морьтон халимаг цэрэг оролцож, 1668-1676 онуудад халимагийн дайчин цэргvvд Донын болон Запорожийн казак цэргvvдийн хамтаар Турк, Крымын феодалуудын эсрэг Орос орны тєлєє идэвхитэй тулалдаж, 1701 онд халимаг, татаарын дайчид гучин мянган цэрэг Москвад очиж Орос-Шведийн дайнд оролцжээ.
1722 онд Халимагийн хаан Аюук эхнэр, хvvхдийн хамт Саратов хотод Оросын Их Петр хаантай уулзаж, Орос-Персийн аян дайнд Бат хааны ач хvv Шагдаржаваар толгойлуулсан 7000 цэрэг явуулах тухай хэлэлцээр хийж байжээ. Аюук хааны дараа тvvний ач хvv Дондог-Омбо хаан болж 40 мянган хvнтэй арми 1735-1739 онуудад болсон Орос-Туркийн дайнд оролцжээ. Мєн 1667 оны Степан Разины бослого, 1772 оны Емельян Пугачёвын бослогуудыг халимагууд дэмжин тусалж, Украйн Азовын дайн, Хар тэнгис, Балтын тэнгисийн тєлєєх байлдаан, 1812 оны Орос-Францын аян дайнд халимаг цэргийн хороод идэвхийлэн оролцож явсан тvvхтэй ажээ. Халимагуудын энэ чанар эрх чєлєєг эрмэлзсэн Оросын ард тvмэн, зохиолч, зураач, нийгэм улс тєрийн зvтгэлтнvvдийн дурыг татаж, халимагийн сэдвээр бvтээлээ туурвиж байжээ. Хувьсгалт ардчилсан vзэлтэн В.Г.Белинский, Н.А.Добролюбов, Н.Г.Чернышевский, зураач И.Е.Репин, В.Верешагин, О.Кипренский, Д.Левицкий, П.Грузинский нарын хvмvvс халимагийн сэдвийг сонгож байв.

А.С.Пушкин "Пугачёвын тvvх" гэдэг зохиолдоо "Халимагууд Оросын ємнє хилийг хамгаалалцан Орос оронд vнэнчээр зvтгэж байсан. Тєвєєс алс газар амьдардаг, энгийн жирийн чанарыг нь далимдуулан Оросын цагдаа, тvшмэдvvд тэднийг устган дардаг байв. Санаа сайт ард тvмний шударгаар тавьсан гомдлууд Оросын дээд удирдлагад хvрдэггvй байсан" гэж бичиж Пугачёвын бослогын тухай "Ахмадын охин" тууждаа халимаг, башкирууд тариачдын дайнд идэвхтэй оролцсон тухай тэмдэглэн бичсэн байна. Мєн Александр Пушкин морин єртєєгєєр явж байхдаа vзэсгэлэн гуа халимаг бvсгvйтэй учран уулзаж, тvvнд дурласны хариу илгээлт болгон бичсэн "Халимаг бvсгvйд" шvлэг нь Монголын охид хvvхнvvдийн орчлонд vзэмжтэйн нэг гэрч мєн. Уг шvлэгт Оросын суут найрагч монгол удмын халимаг хvvхэнд дурлаад салахад хэцvv байсныг илтгэдэг. Мєн Н.В.Гоголь халимагуудад халуун элэгтэй хандаж, тэдний соёл, зан заншлыг ихэд сонирхон "Халимаг хvн зочломтгой, ажил хэрэгч, баян хоосон гэж ялгаварладаггvй. Ядуу хvн ямар ч айлд орж зочлуулж болдог ба тvvнийг бусадтай адил тоодог. Єшєє хєєдєггvй, гайхамшигт зvйлд итгэмтгий. Заримдаа бvр дуртай vлгэр домгийн гол баатруудын гавьяаны тухай гурван хоногоор ч сууж сонсдог" гэж халимагуудад зориулан бичсэн тусгай зохиолдоо бичсэн байдаг байна. Гурван зууны тэртээд халимаг хvн хvний мєс чанараараа ингэж гайхуулж явсан атал єнєєгийн бидний vеийн манай зарим монгол хvмvvс хvний мєс чанараараа ямархуу явааг бодож суухад сэтгэлээр унаж магнайд гvнзгий vрчлээс тогтдог. 1967 онд миний бие Москвагийн Таганын хошин Драмын театрт С.А.Есениний зохиосон "Пугачёв" гэдэг шvлэглэсэн драмыг vзэж суухад

...Халимагийн гучин мянган мухлагт тэрэг
Самараас Иргиз рvv хєдєллєє... гэж Орос жvжигчид шvлэглэж байсан нь Оросын хамжлагат ёсны хатуу ширvvн хавчилтаас болоод 1771 онд халимагуудын ихэнх хэсэг нь Самараас Казакстаны нутагт буй Ижил мєрний зvvн цутгалан Иргиз голоор дамжин Хятад руу дvрвэж явсныг Есенин драмдаа оруулсан хэрэг байв. Тvvнээс цааш нь
...Халимаг гэдэг чинь бидэнд бас
Хоолон дээр нь буудчих борхон туулай биш...
...Чиний монголын ард тvмнийг бид мэднэ
Чин зоригтой эсэх нь бидэнд тодорхой бус уу... гэх мэтчилэн тайз цуурайтаж байж билээ. Орос орон шиг уянгалаг ялдам сэтгэлтэй, хус модны алтан шар навчис шиг шаргал vстэй нэрт найрагч Сергей Есенин "Пугачёв" гэдэг шvлэглэсэн драмаа бичихийн тулд Оренбургийн талаар явж Пугачёвын тvvх судлах дашрамд халимаг монголчуудыг сонирхож байсан ажээ. XVII зууны сvvл, XVIII зууны эхээр орос биш vндэстэн ястнуудыг Хаант засгаас ялгаварлан гадуурхаж, алж устгах бодлого туйлдаа хvрч, халимагуудыг элсэн цєлд шахаж, халимаг хvvхдvvдийг эхээс нь салган єнчрvvлэн боол болгож, баячууд сайн vvлдрийн нохойгоор хэд хэдэн халимаг хvмvvсийг єгч наймаалдаг байжээ. Орос орон Халимагийн хаант улсын эрх мэдэлд хэрцгийгээр ханддаг болсны улмаас Кондрат Булавины удирдсан казак тариачдын бослогод Ижил, Донын халимагууд хошуучлан оролцсоноор тvгшvvрийн харанга дэлджээ.

Уваш хаан тэргvvтэй халимагийн феодал ноёд хаант терийн харгис захиргаанд хавчигдахыг хvсээгvй тул 1771 оны нэгдvгээр сард халимагуудын ихэнхийг дагуулан Оросын нутгаас дvрвэж, Манжийн захиргаанд байсан Зvvнгарын хаант улсыг зорьжээ. Ижилээс зугтсан халимагууд замдаа хоосорч, дээрэмчин хасгуудтай тулалдсан байлдаанд болон євчин, єлсгєлєнгєєр амь vрэгдэж, ихэнх нь баян хасгуудад олзлогдон боол болж, цєєн тооны хvн Хятад, Монголд хvрч чадсан ажээ. Ингэж зовж зvдэрч явсан ард тvмнийхээ тухай халимагийн туульч жангарч, ерєєлч Шавилийн Даваа "Миний жаргал" нэртэй ерєєлдєє хэрхэн бичсэнийг халимаг аялгуунаас халх аялгуунд буулгавал

Уян бага наснаасаа єсєж боссон газар минь энэ Ухаанд ороод байдал таниад, жаргал эдэлсэн
Отог нутаг минь энэ
Євєл болохоор vхэр хар бєєргєєр орж євєлждєг билээ, бид Хавар ирэхээр хавтгар хайж бvvрэлддэг билээ л, бид Эсгий хар гэрийн их их хагархайг яана
Ивтрээд ордог хар салхины исгэрэхийг яана
Одоо санахаар зvрхэн хорсоноо л
Олонд хэлэхээр зовлонтой санагданаа л
Єєрийнхєє цогцдаан эзэн биш билээ л бид
Хvний мал хариулаад хээр даардаг билээ л бид
Дуулсан дуугаараа уйдвараа гаргадаг билээ л бид
Догшин салхитай цээжээрээ хvvнддэг билээ л бид
Хаан богд Жангарын тууж сонсохоор
Хамаг амьтан жангарчийг дагадаг билээ л
Арван хоёр хvртлээ ааваасаа Жангар сонслоо
Чапуров Бадмаа євгєний хэлснийг чихэндээ тодолж авлаав
Арван хоёр орсон насандаа
Ааваа дуурайгаад Жангар дууллаав...
Тэр цагийн муухайг яахав хар бєєргєєс Айдрах ороод
Хоол хотын арга хайдаг билээ бид
Боз ээдмэг хавар зунд уудаг билээ бид
Будаан хоол євлийн тэжээл болдог
Шуурган шуурсан цагт шийтэм хаацтай
Галав хєдєлсєн цагт гадсан тvшигтэй
Тvрж явсан халимаг билээ л
Тэнэж явсан отог билээ л...
гэж халимагийн хvнд хэцvv амьдралыг ерєєлдєє дvрслэн бичсэн байдаг.

Т.Дэрчэн /Увс.Ємнєговь сум/
Дугаар 0035/2268/


Мэдээллийн эх сурвалж: Утга зохиол урлаг сонин

Sunday, October 19, 2008

Юннан Монголчууд

БНХАУ-ын нутагт, үзэсгэлэнт Жилүхү Нуурын сав нутагт 13,000 гаруй хүн амтай Монгол үндэстэн нутаглана. Тэд Хубилай хааны үед ирсэн бөгөөд Тогоонтөмөр хаан Хятадаас зугатаж гарсан тэр үед үлдсэн монголчууд юм. Юннан дахь Монголчууд нь газар тариалан, загас агнуур, барилгын ажил эрхлэхдээ сайн эрхэлдэг. Тэдний хэл нь Өвөр Монголчуудтай адилхан. Тавь, жаран жилийн тэртээ эрчүүд нь нөмрөг өмсдөг байсан бол эмэгтэйчүүд нь өндөр захтай, нударгатай зээл өмсөж байсан. Энэ нь Өвөр Монгол дахь эмэгтэйчүүдийн хувцастай адилхан юм. Хэдий тийм ч, зарим эмэгтэйчүүд мөнгөн зоосон товчтой, чимэглэсэн захтай, ханцуйгүй хантааз өмсөнө, тэд маш олон янзын загвартай дээл өмсдөг байна. Хятад дахь Монголчуудын уламжлалт Монгол хувцасны Наадам дээр үндэсний хувцастайгаа оролцдог байна.

Халимаг ардын дуу (Эжийгээ мөрөөдсөн дуун )

Энэхүү халимаг ардын дууг та бүхэн Цагаан зам дуулсанаар нь сайн мэдэх байхаа. Харин уг толилуулж байгаа хувилбар нь Буриад Монгол Дуучин Чингис дуулсан байна. Таалан сонсон уу!
ejiden neredsey duun - chingis

Цаатангууд устаж vгvй болж байна

Монголын Швацерь гэгдэг Хєвсгєл нутаг уул ус байгалийнхаа vзэмжээрээ Монголдоо байтугай дэлхийд ховор нутаг гэгддэг.
Тэр нутгийн сайхныг дурдахад тоолоход бэрх гэхэд дэгс яриа болох ч бас ортой. Хєвсгєл нутгын бахаралын нэг бол цаатангууд яах аргагvй юм. Тэдний сонин содон амьдрад євєрмєц онцлогт гайхаршсан дэлхийн олон арван жуулчид тэр нутгыг зорьдог. Гэвч сvvлийн vед цаатангууд устаж vгvй болж байгаа бєгєєд маш ихээр хомсдож байгаа гэнэ. Цаатангууд Хатгал, Цагаан нуур зэрэг , хойд талруу нутагладаг учраас Монгол хvмvvс бараг очдоггvй. Монгол vндэснийг нэг угсаа болсон тэдгээр хvмvvсийг гадаадын жуулчид л ихэд сонирхдог юм байна. Цаатангууд устаж vгvй болж байгаа шалтгааныг дараах зvйлvvдээс vvдэлтэй гэж тайлбарлажээ.
Нэгдvгээрт: тэдгээр улс vндэстэн цєєрч байгаагийн улмаас хоорондоо сууж цус ойртох аюулд єртсєн байна.
Хоёрдугаарт: цаатангууд хvн ам суурьшсан газар нутаг руу шилжин суурьшсанаар саармагжих аюулд орсон.
Гуравдугаарт: Тэдгээр хvмvvсийн аж амьдралыг залгуулагч цаа бугын тоо толгойтой холбон тайлбарласан байна. Цаатан vндэстний тухай мэдээ мэдээлэл харьцангуй бага байдаг тэдгээрийн аж амьдралыг мартсан хэрэг юм. Ерєнхийдєє жуулчдыг дагаж орчуулагч нар явдаг учраас цаатан vндэсний тухай жуулчид, мєн орчуулагч нар л бусад хvмvvсийг бодвол тэдний аж амьдралтай илvv танилцаж мэдсэн байдаг ажээ.

Дугаар 32/562/


Мэдээллийн эх сурвалж:

Нууц товчоог нутаггvй болгох уу?

Монголчууд бид зарим асуудлын ач холбогдлыг дэндvv ойрхон бодож, тэр хэмжээгээрээ сэтгэдэг юмуу даа гэх бодол vе vе тєрєх юм.
Энд би улс vндэстний аюулгvй байдлын vндсэн тулгуур болсон тvvхт нутаг усныхаа нэгээхэн хэсгийн байдлыг товч дурдахыг хvссэн юм. Монголын нууц товчоо / МНТ /-г айл єрх бvр єргєє гэрийнхээ хойморт залж, сvслэн дээдэлж байхыг Н.Багабанди Ерєнхийлєгч байх vедээ нийт ард иргэддээ зарлигдан зєвлєж, эрдэмтэн зохиолчид МНТ -гоо алтан vсгээр бvтээлээ. Ерєнхийлєгч Н.Энхбаярын санаачлагаар их эзэн Чингис хааныхаа дvрийг улсынхаа тєрийн тєв талбайд залан байрлуулж ёслол хvндэтгэл vзvvлдэг сайхан уламжлал тогтож байна. Чухам энэ цаг vед МНТ-ны єлгий нутаг-Хэрлэний хєдєє арлын домогт нутгийн цєм хэсэгт 4000 гаруй удаа гvний єрємдлєг зоон, тэсэлж дэлбэлж байх юм. Энэ байдал нь тийм ч алсын хараатай бодлого биш нь хэнд ч ойлгомжтой мэт бодогдоно.
Зvйрлэвээс ёстой л “Алтыг нь аваад, авдрыг нь гээх”-ийн vлгэрийг монголчууд єєрсдийн биеэр vлгэрлэн vзvvлж байгаа дvр зураг ажиглагдана. Миний бодлоор бол МНТ-г 1240 онд бичиж дуусгасан газар нутгаас нь, эзэн Чингисийг 1189 онд Хамаг Монголын хаан ширээнд заларсан тvvхт уул уснаас нь салган ойлгохын аргагvй билээ. Одоогоос найман зууны тэртээ Монгол туургатны тvvх соёл, нутаг орноо хамгаалан, эзэнт гvрнээ хvчирхэгийн манлайд хvргэсэн эрэлхэг баатруудын тvvхэн тэмцэл энэхvv домогт нутгаас эхлэн єрнєж дэлхийн талыг эзэлж байсныг МНТ болон тvvхийн бусад ном зохиолуудад тодорхой єгvvлсэн байдаг бєгєєд эдгээр тэмцлийн ул мєр нь энэхvv домогт нутагт шингэн мєнхєрсєн нь бас тvvхийн vнэн биз ээ. Энэхvv тvvхэн нутгаа зєвхєн газрын тосны хайгуул хийлгэх нэрээр хэт туйлшран харийнхны хайхрамжгvй сэтгэлээр тээрэмдvvлэхээр АМГТХЭГ-аас гаргасан шийдвэр нь нутгийн ард олны дургvйцлийг тєрvvлснээр Дэлгэрхаан сумын иргэд, Хєдєє арал хєдєлгєєнийхєн болон нутаг усаа хайрлан хамгаалах сэтгэлтэй УИХ-ын гишvvн Б. Бат -Эрдэнэ нарын зэрэг хvмvvсийг тэмцэхэд хvргэсэн юм. Чухам юу бодож, юуны тєлєє тэмцсэнийг нь товч боловч тодруулъя гэсэн юм.

Нэгдvгээрт, МНТ-г бичиж туурвисан Долоон болдог, Шилхэнцэг /Шилийн цэг/, Хэрлэн мєрєн, Сэнгvр горхи,Саарь хээр, Харилт /Замагт/ нуур зэрэг уул ус, газар нутаг нь єнє эртний нэрээ єдгєє ч хэвээр хадгалан, буурал тvvхийн гэрч болон оршсоор байгаа Хєдєє арлынхаа энэхvv домогт газар шороог євєг дээдсээс євлvvлсэн тvvхэн нутгийн хувьд тахин шvтэж, vеэс vе дамжин амьдарч ирсэн. Хоёрдугаарт, Тэмvжинг Хамаг Монголын хаанд єргємжлєгдєн Чингис хаан хэмээх болсноос хойш хааны vр, ач нар болох Єгєдэй, Мєнх, Есєнтємєр нар их ор сууж хаан ширээ залгамжлан, тэдний vр сад он удаан жилээр оршин амьдарч байсан Хєдєє арлаа их хаадын нутаг хэмээн дээдлэн биширч явдаг. Гуравдугаарт, хамаг Монголын анхны нийслэл байсан “Аураг” их ордны туурийг Монгол туургатны анхны гал голомт хэмээн шvтэж идээнийхээ дээжийг єргєн дээдэлдэг. Дєрєвдvгээрт, Монголын эзэнт гvрний их хуралдайнуудын ихэнх нь Хэрлэний хєдєє аралд чуулж тvvхэн шийдвэрvvдээ гаргаж байсан. Мєн дотоод, гадаадад явуулсан олон дайны гарал буцлыг энэхvv тvvхэн нутагт хийсэн байдгийн зарим vйл явдлууд нь газар нутгийнхаа байршлаар нутгийн хvмvvсийн нvдэнд харагдах мэт дvрслэгдэн, хоногшсон байдаг.

Тухайлбал, Хар талын vзvvрийн тулалдаанд Мэргэдийн Тогта бэхийг дийлээд аймаг олныг дагуулан авав, Жvрхэний Сачи бэхи, Тайчу нарыг Далтын ам гэдэг газарт хєєн барьж хэлсэнд нь хvргэв гэх зэргийг дурдаж болно. Тавдугаарт, нутгийн ардуудын дунд тухайн газар нутаг, уул усны нэрээр олон vе дамжин яригдаж ирсэн домог, тvvхийн дурсамж єчнєєн. Эзэн Чингисийг хаан ширээнд залахдаа анхлан тахисан 13 хvрээний тахилгат Дэлгэрхаан уул, Чингисийн цэргийн догшин хар тугийг хяр оройд нь сvлжиж хийсэн Дашбалбар хайрхан, Гvнбvрд нуурын дэргэдэх адууны мєрийг зориуд гаргасан чулуу, Чингисийн хvйг дарсан чулуу гэгддэг “Цоож хад “ зэргийг эрдэмтэн мэргэд судлан vзээсэй гэх сэтгэлийн vvднээс нутгийн ардууд Хэрлэнгийн хєдєє арлаа “уншаагvй ном, судлаагvй шашдир” гэж ой ухаандаа хvндэтгэн явдаг юм. Тэгээд ч “ Гурван мєрний эхэнд хэнийг ч бvv нутаглуул “ гэсэн эзэн Чингисийн зарлигийн сав газарт хамрагдах нутаг гэж ойлгож явдаг билээ. Эдгээр нь зєвхєн газрын хєрсєн дээрх уул усны талаарх тvvхэн дурсамж бєгєєд харин газрын хєрсєн дор ихэс, дээдсийн онгоноос эхлэн тvvх, археологийн ямар vнэт олдвор байгааг таахын аргагvй.

МНТ бол Монголын тvvхийн хосгvй баримт, уран зохиолын анхны дээж, монголчуудын аж амьдрал зан заншлын нэвтэрхий толь бичиг тєдийгvй дэлхийн хvн тєрєлхтний соёл иргэншлийн тvvхэнд хvндтэй байр эзэлдэг суут бvтээл юм. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1990 онд 750 жилийн ойг нь дэлхий нийтээр тэмдэглэн єнгєрvvлж, бичиж туурвисан тєрєлх нутагт нь гэрэлт хєшєєг нь босгоод тєр, засгийн тэргvvнvvдээс эхлэн олон монголчууд бид хvндэтгэл vзvvлэн баярлан тойрч, бишрэн мєргєж байхдаа тvvхэн газар шороогоо хайрлан хамгаалахыг билэгшээж байснаас бус тvvхийн дурсгалт газар нутгаа тєнхvvлж ухуулах тухай тєсєєлєє ч vгvй биз ээ. Мєн энэхvv тvvхэн нутагт хаан ширээнд залран дэлхийн талыг захирч, олон зvйл ажлын эхлэл суурийг буй болгосон богд эзэн Чингис хааныг дэлхий нийтээр хvлээн зєвшєєрч мянганы суут алдартнаар тодруулсныг мэдэхгvй хvн байхгvй. Зєвхєн vvнээс vзэхэд л монголчууд бид тvvх соёл, євєг дээдсийнхээ тvvхэн гавъяат уламжлал, євлvvлж vлдээсэн домогт нутаг орноороо дэлхий дахинд бахархан гайхуулах аугаа их єв сангийн эзэд гэдэггэй хэн ч маргашгvй билээ. Чухамхvv ийм л тvvхийн дурсгалт газар нутаг, тvvх соёлоо хадгалан хамгаалж, ирээдvй хойч vедээ унаган тєрхєєр нь євлvvлэн vлдээхийн тєлєє тэмцсэн хэрэг.

Тэгээд ч аливаа улс vндэстний тvvх соёлын єв,тєрєл зvйл нь хvн тєрєлхтний нийтлэг єв байдаг гэсэн утгаараа тvvхийн дурсгалт газар нутгаа гадны элдэв нєлєєллєєс хайрлан хамгаалах vvрэг тєр засгийн бодлогын амин сvнс тєдийгvй монгол хvн бvрийн нэр тєрийн хэрэг байх ёстой биз ээ. Энэ vvднээс vзвэл АМГТХЭГ-ч холбогдох хууль дvрмийн заалт, байгууллагынхаа vндсэн vvргийн ёсоор бол улсынхаа тvvхэн газар нутаг, тvvх соёлоо хамгаалах vvрэгтэй, бас эрхтэй ч биз. Гэвч энэ vvднээс хандсангvй. Харин ч “Нялга 16” хэмээн нэрлэсэн талбайд Канадын “Шейман ресурсис” компаниар газрын тосны хайгуул хийлгэх зєвшєєрлийг Yндэсний аюулгvй байдлын зєвлєл болон Засгийн газраар гаргуулахдаа энэ талбайд Хэрлэний хєдєє арлын домогт нутаг хамрагдаж байгаа юм шvv гэдгийг тєр, засгийн удирдлагуудад огтхон ч танилцуулаагvйгээр барахгvй харин ч ашигт малтмалын нэршил гэх “Нялга-16” гэсэн ерєнхий нэрээр халхавчлан нууж шийдвэр гаргуулсанд асуудлын гол нь оршиж байна. Манай оронд газрын тосны хайгуул хийх боломжтой нєєц бvхий газар 26 орчим байдаг бол Монголын тvvхэнд бичигдсэн Хэрлэний хєдєє арал ганцхан л байдаг юм.

Тэгээд ч тvvхт нутагт хайгуулын ажлыг хамгийн тvрvvнд яаравчлан эхлvvлэхдээ нутгийн зарим эрх мэдэлтнvvдэд мєнгє тараасан гэдэг яриа гарсан байдаг. Хэрвээ энэ хайгуулын ажил ёс журмаараа явагдаж байсан юм бол хэний, юуны эрх ашгийн тєлєє ямар зориулалтаар хаанаас гаргасан мєнгє юм бэ гэдэг асуулт аяндаа гарна. Сvvлийн жилvvдэд мєнгєєр цохиж тvрээ барьсан ажлууд богино хугацаанд эрчимтэй хийгддэг нь нууц биш болсон. Тийм ч учраас байгаль орчны нарийвчилсан vнэлгээ, эрдэмтэн мэргэдийн санал дvгнэлтийг ч гаргуулалгvйгээр техникийн хvчээр тvрээ барин домогт нутагт халдаж байгаль орчин, ард иргэдэд ихээхэн хохирол учруулсан байдаг. Ингэснээрээ “Шеймен ресурсис” компани Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хуулийн “Монгол улсын ард тvмний тvvх, ёс заншлыг хvндэтгэн vзнэ” гэсэн заалтыг бvдvvлгээр зєрчсєн байдаг. Хэрлэний хєдєє арал бол Монголын тvvхийн давтагдашгvй дурсгалт нутаг. Ганцхан зvйлийг дурдахад 1227 онд эзэн Чингисийн алтан шарилыг энэ нутагт авчирснаас хойш чухам хаана онголсныг нь єнєєг хvртэл тогтоож чадаагvй л байгаа шvv дээ. Гэтэл энэ компани дээр дурдсан єрємдлєгийг МНТ-г бичиж дуусгасан домогт Долоон болдог уулын євєр, Хэрлэнгийн захын Булшитын хєвєє хэмээх /дээдсийн онгон орших/ газраас Чингис хаан Жvрхэн нартай хєєцєлдєн явсан тvvхэн нутгийн 20-иод км газарт vргэлжлvvлэн хийсэн байдаг.

Тиймээс чухам тvvхийн ямар vнэт, дахин давтагдашгvй дурсгалт зvйлсийнхээ зvрх, тархин дээрээс єрємдvvлж тэслvvлсэн буюу яг дээрээс нь єрєм зоолгоход тулаад байгаагаа одоо ч, цаашдаа ч мэдэхгvй алмайран харж суусаар байгаад тєр, засгийн нэгдсэн шийдвэр гэдэг буруу ойлголтоор тvvхийн дурсгалт зvйлсээ устгуулчих болж байна уу? Хэрвээ энэ хайгуулын ажлыг цаашид vргэлжлvvлэн хийлгэвэл тvvхт Саарь хээр, Их хайлантайн ихсийн онгоны газар, Чингис хаан мэргэдvvдтэй хvч тулан байлдсан Хар талын vзvvрийн дурсгалт газрыг хvртэл 80 гаруй км газар нийтдээ 12000 гаруй удаа /Хєдєє арал хєдєлгєєний гаргасан тооцоогоор/ єрємдлєг, тэсэлгээ хийх гэнэ. Хэрлэний хєдєє арлаас газрын тос илрэх эсэх нь тодорхойгvй бєгєєд илэрлээ ч хэмжээнээсээ vл хамааран МНТ-ны оршихуйн баталгаа болсон, дэлхийн хvн тєрєлхтний євд бvртгэгдвэл зохих энэхvv нутгийн тvvхэн ач холбогдлыг тэргvvн зэрэгт авч vзэх нь зvйд нийцэх биз ээ. Энд нэг зvйлийг онцлон дурдмаар байна. Орон нутгийн аймаг, сум, багийн удирдлага болон ард тvмнийхээ санал, хvсэлтийг огтхон ч харгалзахгvйгээр монгол нутгийнхаа талаас илvv хувийг дээрээс захиргаадан лицензээр тарааж гадаад, дотоодын баячуудад эзэмшvvлэн тєнхvvлсээр байх нь Монголын тєрийн бодлогод хэр нийцдэг асуудал вэ? Yvний улмаас ард тvмнийхээ хэдэн зуун жилээр шvтэн биширч, vе дамжин нутаглаж ирсэн уугуул нутаг, ус, бэлчээрийг ухуулан, хордуулж ширгээлгэн хvн, мал амьдрах боломжгvйд хvрч, иргэдээ сэтгэл санааны гvн хямралд оруулах болсон нь Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд нєлєєлєхvйц хvчин зvйл биш гэж vv? Yvний дотроос Монголын тvvх, дурсгалын цєм нутаг - Хэрлэний хєдєє аралд хайгуул хийх нэрийдлээр халдах санаархал гаргах болсныг алив нэгэн улсын далд бодлогын шууд илрэл, газрын дотоод, гадаад наймааны хуйвалдааны уршиг гэж би ойлгодог. Учир нь, 2006-2007 онд Хятадын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Монгол-гуанюань “ компани нvvрс, жоншны хайгуул хийхийн тулд /нєєцтэй эсэхийг нь ч тодруулаагvй байхдаа/ Дэлгэрхаан суманд 86.0 сая тєгрєгийн хєрєнгє оруулалт хийхээ амлаж, сумын Засаг даргад нь жип машин єгсєн байдаг.

Гэтэл газрын тосны хайгуулд ч бас л мєнгє дагалдсаныг дээр дурдсан билээ. Эдгээр байдал нь тvvхт нутгийг ямар ч хамаагvй vнээр эзэмшилдээ авч МНТ-г нутаггvй болгох далд санааны ил оролдлого гэж vзэхээс єєр аргагvйд хvргэж байна. Авлига, хээл хахуулийн нэлээд хэсэг нь Монгол орныхоо газар нутгийг лицензээр тарааж худалдахад vйлчилж байгааг энэ мэт наад захын жишээ баталж байна бус уу. Энгийн зvйл мэт санагдах нэгэн жишээг дурдъя. Хэдэн жилийн ємнє Америкийн “СОКО” компани Дорнодын Тамсаг булгаас газрын тос илрvvлснээ Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанид зарж урд хєршийн мэдэлд шилжvvлчихээд л явчихсан. Ер нь тив алгассан Америк, Канад зэрэг улсаас манай оронд ирж, газрын тосны багахан хэмжээний олборлолт хийдэггvй бололтой. Гэтэл Тамсаг булгийг там болгожээ гэх мэдээлэл ч гарч байх шиг. Yvний жишээ Хэрлэний хєдєє аралд давтагдахгvй гэхийн баталгаа байхгvй. Дээр дурдсанчлан аймаг болгонд шахам урд хєршийнхєн газар эзэмших хvрээгээ єргєжvvлсээр л байгаа сураг сонсогдох юм. Тэгвэл урд хєршийнхєн манай улсын газар нутгийн талаар ямар бодлого баримталдаг билээ дээ. Дэлгэрхаанчууд улсын хэмжээний газрын тосны хайгуулын ажлыг огтхон ч эсэргvvцээгvй бєгєєд дээр дурдсан 20 гаруй газрын нэг болох “Нялга-16” хэмээх 16839 км2 талбайгаас зєвхєн тvvхт Хєдєє арлын нутагт хамрагдах 3000 орчим км2 нутгийг л чєлєєлvvлэхийг хvссэн юм. Энэ тухайн хvсэлтээ С.Дамдинсvрэн тэргvvнтэй Хєдєє арал хєдєлгєєнєєс YАБЗ болон засгийн газарт хvргvvлсэн боловч одоог хvртэл хариу нь гараагvй ч тєр, засагтаа итгэн хvлээсээр байна.

Энд ард тvмний эрvvл мэндэд асар их ач тус бvхий Аварга тосонгийн уудаг, ордог рашаан, шавар эмчилгээний талаар болон улсдаа алдартай Хэрлэнбаян-Улааны отрын нєєц нутаг, тэдгээрийн стретагийн ач холбогдол, газрын гvний єрємдлєгєєс рашаанд vзvvлэх хор нєлєє, бэлчээр талхдалт зэргийг бичээгvй бєгєєд эдгээр асуудлын талаар эрдэмтэн мэргэд санал бодлоо илэрхийлэх биз ээ. Гагцхvv Чингисийн Монгол тєр байгуулагдах болон тvvнээс ємнєх vеийн тvvх дурсгал, соёлын vнэт євийг тэр vеийн нэр, байршлаараа єчнєєн зуун жил хэвээр нь хадгалан, тvvхийн хуудаснаа мєнхєрч Монголын ард тvмний зvрх, сэтгэлийн гvнд хоногшсон тvvхэн газар шороо, уул, мєрнєє эртний тєрхєєр нь хадгалан байж МНТ-тойгоо, эзэн Чингистэйгээ цуг цогцоор нь алдаршуулаасай гэсэндээ vvнийг бичиж байна. Энэ нь тєрийн тэргvvнvvдийн бодсончлон тєрт ёсоо дээдлэн хvндэтгэж, євєг дээдсийнхээ баатарлаг уламжлалаар ирээдvй vеэ хvмvvжvvлэхэд ихээхэн тустай байх нь дамжиггvй. Хєдєє арлыг тусгай хамгаалалтад авахуулах тухай Дэлгэрхаан сумын ИТХ-ын саналыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн боловч холбогдох материалыг БОЯ-нд ирvvлэхгvй байгаагийн учрыг Хэнтий аймгийн ИТХ-аас асууя. Нэгэнт хурлаараа хэлэл¬цэж батлагдсан асуудлыг дарагдуулах нь хэнд, ямар ашигтай вэ гэдгээ тунгаан vзэж, холбогдох материалыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газарт ойрын vед явуулж єгєхийг хvсч байна. Сvvлийн vед газар нутгаа хайрлан хамгаалах тухай ард олны санал, санаачлага нэлээд гарах болсон нь нэн сайшаалтай. Тухайлбал Улаанбаатар хотынхон Чингэлтэй уулаасаа эхлээд дєрвєн уулаа улсын хамгаалалтад авахуулах хєдєлгєєн єрнvvлж, Говь-алтай аймгийнхан “Сутай “ хайрханаа тєрийн тахилгатай болгож байгаа зэрэг нь нэн сайшаалтай санагддаг. Чингэлтэй уулыг гахай эзэнтэй гэдэг бол “Сутай “ хайрханд эрт vед зэрлэг vхэр олноороо амьдарч байсны сvvг хvмvvс саадаг байснаас уг хайрханы нэр нь “ сvvтэй “ гэсэн vгнээс гаралтай гэдэг домогтой юм гэнэ.

Тэгвэл гахай, vхрийн тухай домог ч биш дэлхийн аль ч єнцєгт нэрийг нь сонсмогц толгой дохин хvлээн зєвшєєрдєг суут эзэн Чингис хааны 27 насандаа хаан ширээнд заларсан Дэлгэрхаан хайрханаа хvрээлэн оршдог МНТ-ны єлгий нутаг-тvvхт Хэрлэнгийн хєдєє арлаа тєрийн тусгай хамгаалалтад хамруулж, Нууц товчоогоо нутагтай нь алдаршуулахыг нутаг усныхнаа тєлєєлєн тєр, засгийн удирдлагуудаасаа хичээнгvйлэн хvсье. Монгол тєрийн бодлого холч мэргэн байх болтугай.

Хєдєє арлын уугуул иргэн Цэцэн зоригт боржигон овгийн Юмжирийн Пvрэвээ
Дугаар 205 /21179/

Мэдээллийн эх сурвалж:

Парадигм буюу тєсєєлєл

Хvн ба нийгмийн оюун сэтгэлгээний салбарт тухайн єгєгдсєн цаг vе болгоны ил далд ноёлсон тєсєєлєл, vзэл санаа, суртал номлол бодитой оршин байх жамтай. Vvнийг л парадигм гэнэ. Парадигм нь vе vе солигдож байх боловч нэгд; харьцангуй их тогтвортой, хоёрт; хуучин парадигм нэгэн цагт дээд тvвшинд дахин гарч ирэх диалектик vйлчилж байдаг. Энэ ойлголтын тухай илvv ихийг мэдэхийг хvсвэл Ч.Эрдэнэ гуайн “Их гурвалжин” гэдэг номыг уншихыг танд зєвлєж байна. Ухаант хvмvvн буюу Хомо Сапиенс тєрєлтєн бий болсон цагаас сэтгэлгээний бvтэц vvссэн бєгєєд энэ ертєнцийн загвар жишиг, хvмvvний оюун ухаанд зэрэгцэн орших болсон гэж ойлгож болно. Сэтгэлгээний бvтэц нь бvтцийн онолын хувьд хосмол шинжийг агуулж байх бєгєєд энэ нь vлгэр, домог зvйд тод туссан байх бєгєєд айдас мухардалтай зэрэгцэн, аз жаргалын мєрєєдєл, амар сайхандаа жаргажээ гэсэн ноёлсон тєсєєлєл давамгайлж байдаг нь заяаных юм.

Харин нийгмийн сэтгэлгээний бvтцэд байгалийн зvй тогтол тvvний бvтцийн хувьсал, хvмvvний танин мэдэхvйн нээлт, тухайн цаг vеийн ноёлсон тєсєєллийн хувьсал зэрэг нь нєлєєлж фазын хувьсалыг бий болгодог. Тухайн нийгмийн далд орших тєсєєлєл ноёлон, ил гарч ирэхийг хувьсгал гэж хэлж болно. 1911 оны эрх чєлєєний хєдєлгєєн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь тухайн нийгмийн далд ноёлсон тєсєєллvvдийн ялалтууд бєгєєд, харамсалтай нь тэр vеийн, єєрєєс нь илvv системийн парадигмуудад уусан орж байсан юм. Мэдээж нийгмийн сэтгэлгээний бvтэц нь, єєрийн зvй тогтолтой ба тэрхvv зvй тогтолыг дагаж гарч ирсэй ноёлсон зєв тєсєєлєл фазын тєвшинд хvрнэ. Ингэж зvй тогтолыг дагаж гарч ирсэн зєв тєсєєлєл буюу парадигм нь урт удаан оршин тогтнох магадлал єндєр юм. Хvн тєрєлхтний тvvхэнд дэлхий нийтийг хамарсан зєв тєсєєлєл буюу парадигм хоёр удаа ноёлсны нэг нь XIII зууны Монголын их эзэнт гvрний бодлого, даруй 300 гаруй жил, нєгєє нь 1709 онд АНУ ын тусгаар тогтнолоор, боолын нийгмийг халж, тэгш эрх, эрх чєлєє, ардчиллыг тунхагласан парадигм нь, дэлхий нийтийн vзэл баримтлал болон єнєєдрийг хvрч байвч, аль хэдийнэ мухардалд орчихоод байна.

Ташрамд та нарт сонирхуулахад Халимагийн гарамгай сэхээтэн хvний их эмч Эрэнжен Хар Даван “Сод жанжин Чингис хаан, тvvний vлдээсэн єв” хэмээх номондоо эртний Грекийн соёл бол мэдлэгийн соёл, тvvний эрхэм дээд эрмэлзэл нь цэцэн мэргэн хvн: Ромын соёл бол эрх зvйн соёл, дээд эрмэлзэл нь иргэн, баатар: Дундад зууны vеийн Христосын шашны соёлын дээд эрмэлзэл нь ариун гэгээн хутагт: Азийн оюуны соёл бол Буддын соёл, тvvний дээд эрмэлзэл. нь Бурханы хутгийг олох (нирваан,бодисатва) юм. Монголчуудын нvvдлийн соёл бол цэргийн соёл.эрхэм дээд эрмэлзэл нь Орчлонгийн хаант улс, монголчуудын хvрээ (монголсфера) Орчин vеийн єрнєдийн соёл бол материалист соёл, дээд эрмэлзэл нь капитал мєн гэж бvтцийн тухай єєрийн ойлголтыг 1929 онд бичиж байжээ. Бид тоо томшгvй олон бvтцийн дунд амьдардаг юм. Бидний тухай тэдний асуусан асуултад бид хариулах цаг нь болжээ. Манай он тооллын XII-XII зууны vед Монголчууд яагаад тийм хvчирхэг их гvрнийг байгуулж чадав? Чингис хаан зэрлэг зандалчин байв уу?

Эсвэл цэргийн жанжин, тєрийн том зvтгэлтэн, Монголчуудын vндэсний баатар байв уу? Чухам аль нь вэ? Чингис хаан тvvний залгамжлагчид зуун мянгатан морьт, цэрэгтэй хэр нь яагаад Номхон далайгаас Дорнод Европ хvртэл єргєн дэлгэр нутагт сууршиж байсан олон сая хvн амтай дэлхийн олон орныг тvрэн эзлэж чадав аа? Энэ мэтийн олой асуудалд гадаадынхан єєр єєрийнхєєрєє дvгнэлт єгч байна. Тэр vеийн монголчуудын нийгмийн байгуулалт нь XII зууны тєгсгєл, аян дайнаа эхлэхийн ємнє феодалын эртний vед байсан бєгєєд, vлэмж хэмжээгээр овог аймгийн шинжтэй, тvрэмгийлэх хандлага огт байгаагvй юм. Гэхдээ тэд цєєн тоотрй шоовдор хvмvvс байжээ. Ингэхлээр єєр юугаар тайлбарлах вэ? Угсаатны vvслээр vv? Л.Гумилевийн vзэж байгаагаар шим мандлын амьд биетийн эрчим хvч дэлбэрснээс бvдvvлэг малчин, ойн ангуучин хоёр овгийг зvрчид монгол гэсэн хvчирхэг хоёр угсаатан болгон хувиргаж, шинэ дээд угсаатан бий болгосон байна Зvрчид Хятадыг эзлэн авч, монголчууд тэр vеийн ертєнцийн тэн хагасыг эзлэн авчээ.

Ийм адил vзэгдэл нэг єргєрєгийн газар зvйн тєстэй нутагт ажиглагдаж байгаа нь vvнийг єдєєгч бол нийгмийн биш харин хvчит хар салхитай адил тєстэй байгалийн хvчин зvйл болохыг харуулж байна. Энэ бол тухайн хvмvvсийн хvсэл зоригоос ангид vзэгдэл юм. Vvнд угсаатны шалгуурыг хэрэглэх аргагvй гэжээ Энэ бол мухардал юм. Vйлдэл хийгдсэн нєхцєлд учир шалтгаан байх нь зайлшгvй бєгєєд энэхvv мухардлаас гарах зам байх ёстой. Цааш нь “Алтан орд ба тvvний уналт” номыг зохиогч Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар бичихдээ: “Татаруудыг соёл иргэншлийн эрс доод шатанд байсан зэрлэгvvд мэт тєсєєлєл бодит байдалд нийцэхгvй гэдгийг бид удаа дараа тэмдэглэсэн. Чингис хааны зохион байгуулах авъяас чадварын дvнд цэрэг феодалын тєрийг байгуулсан баримт нь монголчууд XII зууны эхэнд жинхэнэ зэрлэгvvд байсан тухай тєсєєллийг няцаах билээ” гэжээ.

Английн тvvхч Х.Ховорс Чингисс хааны тухай бичихдээ “Орчин vеийн тєрийн шинжийг бvрдvvлдэг шудрага ёс, хvлээцтэй хандлага сахилга бат, сайн vйл тэр vед Чингис хааны ордонд мєрдєгдєн хэрэгжиж байв”гэсэн байна. Манай нэрт эрдэмтэн Д.Майдар гуай гадаадынхан монголчууд биднээс -Та бvхэн єєрсдєє Чингис хааны тухай гоу гэж боддог вэ? Зарим роман бичсэн зохиолчдын саналаар байдаг уу? Эрдэмтдийн саналаар байдаг уу? Аль эсвэл Засгийн газрынхаа албан ёсны vзэл бодлыг баримталдаг уу? гэсэн энэ мэтийн асуудалд тодорхой хариу єгєх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байдаг. Нэгэнт бид бvтцийн тухай ярилцах болохоор зєвхєн Монгол гэж явцууралгvй тєв азийн нvvдэлчин ард тvмнvvдийг хамруулан ойлгох хэрэгтэй. болно. Энэтхэгийн тєрийн агуу их зvтгэлтэн Жавхарлал Неру “Ертєнцийн тvvхийг сєхєж vзвэл” номондоо єгvvлэхдээ” Аричууд, скифvvд, хvнну, арабчууд, монголчууд, туркууд, тэд цєм Азийн аль нэг нутгаас гарч нийт Ази Европоор тархан нутаглах болсон юм. Европ бол удтал Азийн колони мэт байсан бєгєєд одоогийн Европын олон ард тvмэн тэрхvv Азийн булаан эзлэгчдээс гаралтай юм” гэжээ.

Тухайн vеийн нийгмийн болон сэтгэлгээний бvтцийг vл анзааран, бvх бvтцийг хаос тєлєвт шилжvvлэн эмх цэгцтэйгээр эхнээс нь тайлбарлан ойлгуулах хэрэгтэй болж байна Бидний ойлголтоор эрс тэс уур амьсгалтай, жилийн дєрвєн улиралтай тєв азийн энэхvv нутагт амьдарч байсан хvмvvс нь байгалийн хvнд хэцvv бэрхшээлийг сєрєн, тэмцэн амьдарч ирсэн гэдэгч, угтаа энэ ойлголт буруу юм. Харин байгалийн бvтэц, тvvний зvй тогтлыг сайтар танин мэдсэнээр тэдний сэтгэлгээний бvтэц гадны ямар нэгэн нєлєєгvйгээр єєрийн зvй тогтлоороо тєлєвшин тогтсон юм. Эрvvл бутэц байна гэдэг бол тvvнд эрvvл зєв тєсєєлєл ил ба далд хэлбэрээр ноёлсон байх нь бvтцийн оно.йын хувьд гарцаагvй юм. Тvvний тусгал нь хvмvvсийн хєдєлмєрийн хуваарьт буусан байх бєгєєд монгодчуудын хувьд гурван настай хvvхдээс эхлэн хєдєлмєрийн хуваарьт орж, нvvдэл жингийн ая даахгvй болсон єтгєс буурлуудыг нугалам сvvлээр хахааж нєгчєєдєг байсан нь хэдий зэрлэг мэт санагдавч байгалийн болон нийгэм, сэтгэлгээний бvтэц нь vvнийг шаарддаг байсан юм.

Тархай бутархай овог аймгууд нь хэзээ ч байгалийн бvтцийг эвдэж байгаагvй нь нийтийн эрх ашгаас гадна тэдний амьжиргааны эх vvсвэр болсон мал сvрэг, ан амьтан, жигvvртэн шувуу, мєн байгалийн зvй тогтолыг хамгаалж байсан ба тиймдээ ч тэд хэзээ ч хамтын шийдвэр гаргаж байгаагvй бєгєєд зєвхєн хамгийн зєв шийдвэрийг гаргадаг байжээ. Байгалийн хувьслын vзэгдэл, тvvний бvтэц нь хvмvvст ямагт vнэн зєв мэдээлэл єгдєг ба тэдний амьдралын хэв маяг, нийгмийн бvтэц нь гарцаагvй vнэй зєв мэдээллийг шаарддаг учир хvмvvс болон нийгмийн сэтгэлгээний бvтцэд ноёлсон тєсєєлєл нь аливаа юмсын зvй тогтлыг эрхэмлэн, шударга, vнэн зєвд тулгуурласан нь тодорхой байна. Тєв Азийн нvvдэлчин улс тvмнvvдийн хувьд нийгмийн бvтцээс vл хамаарч, энэхvv тєсєєлєл нь уламжлагдан ирсэн бєгєєд одоо ч монголчууд бидний нийгмийн сэтгэлгээний бvтцэд оршин байгаа хэдий ч харамсалтай нь ноёлсон тєсєєлєл хараахан болж чадаагvй байна. Тухайн vеийн монголчуудын нийгмийн болон хvмvvсийн сэтгэлгээний ноёлсон тєсєєллийн тогтвортой оршин байсны vндэс нь зvй зохицлын болон танин мэдэхvйн єндєр мэдлэгээс гадна, мєнх тэнгэр шvтэх vзэл буюу бєєгийн шашин шvтдэг байсантай шууд холбоотой юм.

Бєєгийн шашин нь хаос тєлвийн шууд илэрхийлэл бєгєєд, сэтгэлгээний тэс єєр бvтэц учир энэхvv бvтцийг зєвхєн манай эрдэмтэн мэргэд л тайлж чадах юм. Олон зуун жилээр тогтвортой ноёлсон энэхvv зєв тєсєєлєл нь тухайн ард тvмний амьдралын хэв маяг, зан заншил, vлгэр домог, тvvх, соёл урлагт шингэсэн байдаг нь зvй ёс бєгєєд монголчууд бид энэ уламжлалаараа маш баялаг юм. 1206 онд эзэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулсан нь тархай бутархай овог аймгуудыг байлдан нэгтгэсэн дарангуйлагчийн ялалт бус тухайн vеийн Монголчуудын сэтгэлгээний бvтцэд ноёлсон шударга ёс,vнэн зєвд тулгуурласан тєсєєллийн ялалт байлаа. Ийнхvv далд ноёлсон тєсєєлєл маань “Их Засаг” хуульд vзэл санааны хувьд бvрэн тусгалаа олсноор ил болж фазын тєвшинд хvрлээ. Бvтцийн онолоор дан фаз оршин тогтнох vндэсгvй бєгєєд тvvний хосмол шинж нь зайлшгvй байх ёстой. Тэр нь урт цагаан хэрмийн урд орших Зvрчидийн Алтан улс юм. Чингис хаан, тvvний хєвгvvд, ач нар болон алтан ургийнхан энэхvv vзэл санааг дэлхий дахинд мэдрvvлэн таниулж чадсаныг. тэдний байгуулсан их гvрнvvдийн тvvх намтраас тод томруун харж болно.

Байгалийн хvнд бэрх нєхцєл, тvvний бvтэцтэй зохицон амьдарч байсан монголчуудыг харахад vнэхээр хагас зэрлэг мэт санагдавч, тэднийг зvй зохицлын болон танин мэдэхvйн єргєн мэдл.эг хvнлэг, шудрага ёс эзэмшсэнийг тэд яахан мэдэх билээ. Ийм л ард тvмний дундаас тодрон гарсан баатар эрсvvдийн нэгдэл нягтрал, тэдний дундаас зvй тогтлоороо гарсан шийдвэрvvд агуу их ялалтад хvргээд зогссонгvй єнє буурал тvvхтэй дэлхийн цээжинд мєнхрєн vлдэж чадсан юм. Иран дахь Монголын эзэнт улсын Аргун хаанаас Францын ван Людовикд илгээсэн захидалд: холбоотон болж миссирvvдийн эсрэг байлдахыг тулган шаардаад захидалын тєгсгєлд эс зєвшєєрвєл “Хэрхэхийг бид мэдэхгvй тэнгэр мэднэ” гэжээ.

Угтаа энэ нь бид хамтын шийдвэр гаргахгvй, хамгийн зєв шийдвэр гаргана гэсэн vг юм. Монголчуудын ялалтын бас нэг vндэс нь энэ юм. Таамаглал: 1162 онд Тэмvvжинг баруун гартаа шагайн чинээ нєж атгаж тєрсєн тухай, айдас аврал агуулсан мэдээ тал нутгаар цуурай мэт тархав. Энэ нь тохиолдолын болоод санамсаргvй vйлдэл огт биш бєгєєд хэн хэлсэн нь гол биш, хэлсэн байх нь чухал байжээ.. Зорилго нь тодорхой биш байвч Монголчуудын хувьд vлгэр амилж эхэлсэн юм. Харин одоо бол хэн хэлсэн нь сонин, миний бодлоор Хуагчин, Чирха хоёрын аль нэг нь байж таарна. Ганц vнэн гэвэл эхийн хэвлийд хvvхэд атгаад тєрчихєєр дэл сул, цус нєж байхгvй гэдгийг одоо ч нотлож болох юм.

Р.Энхтамир
Дугаар 162

Saturday, October 18, 2008

Бат Сүбээдэй нарын Европод хийсэн аян

Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дуугаа хураасан тийм өдрүүд байлаа. 1241 он Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна.

Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв. Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1237 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дүгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд үлдсэн хүн тун цөөхөн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв.

Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утжээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг.

1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ.

Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хиыгээд Гүржид 5 сая хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.

Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.