Thursday, October 9, 2008

Тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Ар Монголыг хүрээлэн нэгдэх чиг хандлага тогтсоныг харгалзаж үзээгүй!!!

Манж, Орос хоёр гүрэнд бүрэн эзлэгдсэнээс хойш монголчууд янз бүрийн
арга хэлбэрээр эрх чөлөөний төлөө тэмцсээр, хоёр зууны дараа гэхэд
үндэстнийг хөтлөхүйц үзэл санаатай болж чадсан нь панмонголизм юм.
Панмонголизм буюу Нармай Монголын үзэл санааны цөм нь бүх монголчуудыг
нэгэн гэр улс болгон нэгтгэх явдал. Энэ үзэл аль ч нутгийн, бүлгийн монголчуудыг эзэмдэж, зангидах болсон ажээ. Агваан Дорж

1870-аад онд панмонголист П.Бадмаев Орост Монгол, Түвд, Хятадыг
нэгтгэх төлөвлөгөө гэдгийг боловсруулсан нь угтаа монголчуудыг нэгтгэх
төлөвлөгөө байв. Оросын хувьд Хятадыг нэгтгэх боломжгүй, Түвдийг
нэгтгэх сонирхолгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тэгээд ч хаан Монголыг
Орост нэгтгэхийг сайшаан, дэмжлэг өгсөн нь Ар Монголын тусгаар тогтнолд
тусыг үзүүлсэн. Оросын харъяат, буриад бүлгийн Ц.Жамцарано, Э.Ринчино,
М.Богданов, А.Доржиев нарын панмонголистууд идэвхитэй үйл ажиллагаа
явуулж энэ үзлийг дэлгэрүүлж байв.
Цэвээн Жамц

Дамдингийн Сүхбаатар

XX зууны эхээр Өвөр Монгол, Баргад зэвсэгт бослого удаа дараалан гарч,
Манжийн ноёрхлын эсрэг тууштай тэмцэх болов. Ар Монголд ч үндэсний эрх
чөлөөний хувьсгалын тохироо бүрдэж байв. 1911 онд Ханддорж, Намнансүрэн
нарын эх орончид тэмцлийг өрнүүлж, шашны тэргүүн, нөлөө бүхий ҮIII Богд
дэмжсэнээр 12.29-нд Ар Монгол тусгаар тогтнож чадсан билээ. Энэ үйл
явдалд Өвөр Монгол, Баргаас идэвхийлэн оролцож, нийт монголын үзэл буйг
харуулсан юм.
Баргийн Панмонголистууд

Ар Монголын удирдагчид тусгаар тогтнолыг бүх монголчуудыг нэгтгэх
үйлсээс салгаж үзэж байгаагүй юм. Эхэндээ энхийн замаар нэгтгэх бодлого
явуулж, Өвөр Монгол, Барга, Шинэ хязгаарт их амжилт олсон. Хятадын их
гүрний үзэлтнүүд хэрэгжихэд нь саад хийж байсан тул аргагүй дайтахад
хүрсэн юм. Ялалтанд тун ойрхон байхдаа Ар Монгол цэргээ татахад хүрсний
(өвөрлөгч, барга нар үргэлжлүүлэн тулалдаж байгаад дарагдсан) учир нь
панмонголизмаас ашиг харах бус, болгоомжлох болсон Орос хүчтэй шаардаж,
заналхийлэх болсон юм.

1917 онд большевик авантюристууд их үймээн самуун дэгдээснээс Орос
суларч, Ар Монголын засгийн газар Тагнын хязгаарыг эргүүлж нэгтгэх
бодлого явуулав. 1911 оны хувьсгалд Ар Монголын хэсэг гэдгээрээ
идэвхтэй оролцож, манжийн түрэмгийлэгчдийн эсрэг ахан дүүстэйгээ мөр
зэрэгцэн тулалдаж явсан урианхайчууд ч эргэж нэгдэх хүсэлтэй байлаа.
Ага Буриадын эрэлхэг хөвүүд Пан-Монголынхоо төлөө ирлээ.

Их гүрнүүдийн албадын дайсагналаас болж, панмонголистуудад нэгдмэл үйл
ажиллагаа явуулахад хүндрэл учирсан нь үнэнтэй. 1919 оны 2-р сард Читад
Буриад, Өвөр Монгол, Баргын панмонголист зүтгэлтнүүд хуралдаж, Нармай
Монгол улс байгуулсныг зарлажээ. Түр засгийн газрын (ТЗГ) Ерөнхий
сайдаар өвөрлөгчийн Нэйс тойн Мэндбаярыг томилжээ. Аль болох
яаралтайгаар Нармай Монголыг тунхаглах нь улс төрийн ихээхэн ач
холбогдолтой гэж хуралдагсдын үзсэн нь алдаа болжээ. Ар Монгол, Шинэ
хязгаар, Тагна зэргээс төлөөлөгч оролцуулж чадаагүй нь салангид шинж
чанартай хурал болгосон. Тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон
Ар Монголыг хүрээлэн нэгдэх чиг хандлага тогтсоныг харгалзаж үзээгүй,
Ар Монголын хаан Богдын талаар тодорхой зүйл хэлэлцээгүй байна, Ар
Монголд нэг сайдын суудал л оноосон, басхүү ТЗГ Японы “ивгээлд” байсан
гэх зэрэг нь эргэлзээг төрүүлж байжээ.
Буриадын Панмонголууд. Энд Ринчиний аав алдарт Бямба сууж бна. (Зарим нь яагаад орсууд байна вэ гэж гайхаж буй байх. Пан-Монголыг ашиг харалгуй дэмжигч орсууд ч бас байсан юм.)

Монгол улсын засгийн газар Тагныг цэргийн хүчээр ч болтугай эргүүлж
авахад ихээхэн анхаарал тавьж, аян шалтаг гарахыг хүлээж байсан
хятадуудтай энэ үедээ зэрэг байлдахыг хүсээгүй учир Нармай Монгол улсыг
байгуулах хуралд идэвхийлэн оролцож болохооргүй байсан тал бий. Гэхдээ
Гомбо-Идшин гүнг ажиглагчаар явуулсан. 1919 оны зун ТЗГ-аас Ар Монголд
төлөөлөгчид илгээсний дотор байсан хятадын тагнуул хутган үймүүлсэн нь
бүрмөсөн харилцаа тасрахад хүргэжээ.

Харийн хатгалгаар ТЗГ Хүрээг эзлэх шийдвэр гаргасан ч,
хэрэгжүүлэхэд нь саад учирчээ. Мөн Богдын цэрэг Хатанбаатар
Магсаржаваар удирдуулан Тагна руу явсан хойгуур хятадын хүч орж ирж
Хүрээг эзлэн авав. Үүний өмнө монголын олон эх оронч хорлогдон амиа
алдсан байв.
Барон-Унгэрний удирдсан Пан-Монголыг байгуулах Азийн морин дивизийн Буриад оффицерүүд. (Барон Унгэрн Пан-Монголыг байгуулана гэсэн уриатай байсан учир армийнх нь 70% нь монголчуудаас бүрдэж байв.)

Дээд Үдэд удтал байсан ТЗГ-ын цэрэг 1920 оны өвөл өөрсдийг нь
явуулалгүй “харгалзан” байсан 200 казак цэргийг устгаад хөдөлжээ. Гэвч
дотроо санал зөрөлдөн 3 хуваагдаж, 300 орчим цэрэг Ар Монголд орж ирэв.
Хятадууд удирдагч Нэйс тойн Мэндбаяр, гүн Норимпил нарыг хуурч мэхлэн
баривчлаад, цаазаар авчээ. Удирдлагагүй болсон цэргүүдийн зэвсгийг
хурааж, хорьсон байна (Хожим Унгерн суллахад тэд цэрэгт нь зүтгэсэн).
Ингэж хүнд хэцүү нөхцөл, үл ойлголцлын дунд ТЗГ замхарч, нэгэн чухал
үүсгэл санаачлага амжилт олоогүй юм.

Унгерн панмонголист уриа лоозонг ашиглаагүй бол санасандаа
хүрэхгүй байв. Чингисийн Монголыг байгуулна гэх уриа нь олон
монголчуудыг татсан. Ар, өвөр монгол, барга, буриад эх орончид (Унгернд
буюу) Их Монголын төлөө тэмцэлдээ зүтгэж явсан юм.

Унгернийг эхэндээ талархсан ч, удалгүй мөн чанарыг нь таньсан Монгол
Ардын Намынхан (МАН) бүх монголчуудыг нэгтгэж, ардчилсан, шинэчлэгдсэн
улсыг байгуулахыг зорилгоо хэмээжээ. Тэд цагаантантай тэмцэхэд тусална
гэсэн большевикуудтай холбоо тогтоохдоо Тагнын асуудлыг сөхөн тавьж,
цаадуул нь нааштай хариу өгчээ (большевикууд 1944 он гартал Тагныг шууд
нэгтэгэхээс болгоомжлох болсонд Монголын шалтгаан ч бас буй).
Хорлоогын Чойбалсан. (Пан-Монголын төлөө эрх чөлөө бол юу ч биш!)



Б.Ринчин


Япон 1936 онд Өвөр Монгол, Баргад хяналт тогтоогоод, нутгийн ард
иргэдийн дунд БНМАУ-ын большевик дэглэмийг унагаад, Чингисийн Монголыг
байгуулахад тусална гэсэн ухуулгыг явуулж, дэмжлэг олж байв. Тэгвэл
1945 онд, бүх монголчуудыг нийлүүлээд ЗХУ-д нэгтгэх гэсэн Сталины
зөвшөөрлөөр панмонголист үзэл дэлгэрэх боллоо. Элэг нэгт монголчуудаа
чөлөөлөөд, өөртөө нэгтгэнэ гэсэн БНМАУ-ын цэрэг орж ирэхэд, Өвөр
Монголын Чуулалт Хаалган дахь ЗГ дагаар орох хүслээ илэрхийлжээ.
Тэднийг халсан Өвөр Монгол Ардын Хувьсгалт Намын ЗГ мөн БНМАУ-д нэгдэх
хүслээ илэрхийлсэн. Ар, Өвөр Монгол нэгдэх бэлтгэл ажил хийгдэж байхад,
Хятадын Коммунист Нам засгийн эрхийг авч, үүнийг дэмжсэн Сталин
монголчуудын нэгдэх үйлсийг зогсоосон юм. Гэвч панмонголист үзэл санаа
өдгөө ч амьд, монголчуудын дунд оршсоор байна.

С.Зориг (Бид харилтсан ярилтсаж ойлголтсох нь чухал!!!)


No comments:

Post a Comment