-Сүлжээний эм 2 хэлбэрээр орж ирдэг. Нэг нь хүлээн зөвшөөрдөгдөөгүй. Энэ бол маш аюултай. Хамгийн сүүлд нэг орос ирээд “Хүний дархлааг 473 дахин сайжруулдаг эм” гээд лекцэндээ сууж байсан хүмүүстээ зарж байсан. Хувь хүн бол үүнийг авахгүй байх хэгэтэй. Харин улс үүнийг таслан зогсоох ёстой. Төрийн үндсэн үүргийн нэг нь энэ. Иргэдээ аюулт халдлагаас хамгаалах, газар дээр нь таслан зогсоох хэрэгтэй. Нөгөө нь хоргүй эм. Үүнд ихэвчилэн тураах бэлдмэлүүд хамаардаг.
Гэхдээ энэ нь поливитаминыг 3-4 дахин нугалаад зарчихаж байгаа юм. Дээр нь өтгөн шингэрүүлдэг, өдөр болгон хүндрүүлдэг эм өгөөд бага идвэл турна гэдэг. Гэтэл энэ эмүүд аптект 5-10 дахин бага үнэтэй байгаа. Маркетингийг нь ч юм уу сайн хийсэн бол хүмүүс үүнийг нь 100-300 доллараар худалдаж аваад уучихдаг. Энэ хоргүй байж болно. Гэхдээ энэ бол цэвэр мөнгөний луйвар. Тиймээс энэ дахиад л сүлжээгээр орж ирдэг. Гоо сайхны бараа ч мөн адил ийм байгаа. Миний ойлголтоор сүлжээ гэдэг бол үйлчилгээ үзүүлдэггүй төртэй, боловсрол муутай ард түмэнтэй улс оронд ирж луйвар хийж байгаа гэмт хэрэг юм. Хамгийн хөнгөнөөр бодоход мөнгөний, цаашлаад эрүүл мэндийн гэмт хэрэгтнүүд сүлжээний бизнес хийдэг. Тэгэхээр сүлжээний эм битгий ав, хэрэглэ. Өөрөө сүлжээнд битгий ор гэж зөвлөж байна. Сүлжээ, эм болгоны тухай ч ярьж болно. Энэ бол Монголчуудад занал хийж байгаа хамгийн том биологийн халдлага юм.
-Хорхой өвсний бэлдмэлийг маш олон өвчинд сайн гэж сурталчилдаг. Үнэхээр сайн юм болов уу?
-Энэ сайн асуулт байна. Эмчилгээ, тэр байтугай хар домууд хүртэл хувцастай адилхан цагхугацааны моод дагаж явдаг. Нэгэн үе хүмүүс дом эмчилгээ дагаж, буурын бохь, туулайн зүрх, доргоны цус хэрэглэдэг байсан бол сүүлийн хоёр жилд хорхой өвс моодонд орсон. Бараг арван хүний нэг нь уусан байх. Би энэ хорхой өвсийг зориуд сонирхож үзсэн. Ер нь Европын анагаах ухаанд ямар нэгэн шинэ эм бэлдмэл бүтээвэл эхлээд амьтан дээр туршиж, үнэхээр эмчилгээний үр дүн сайтай байвал хүн дээр туршдаг. Гэхдээ сайн дурын хүмүүс дээр туршиж, дараа нь олон төв дээр олон эмчийн хяналтанд бодит эмчилгээн дээр туршаад тэгээд ойрын болоод холын үр дүнг нь харж байж зөвшөөрдөг юм. Тэгэхээр нэг эм энэ бүх шатыг давж байж доод тал нь тав, арав магадгүй 20-иод жилийн дараа практикт нэвтэрдэг. Гэтэл Европын анагаах ухааны шинжлэх ухааны ямар ч сэтгүүл дээр энэ өвсний үр дүн, эмчилгээний туршилтын тухай бичсэн юм байдаггүй. Уг бэлдмэлийг хийдэг компани өөрөө баахан реклам цацдаг. Түүнээс биш бусад орны эрдэмтэд, лабораторууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Би энэ эмийг муу гэж байгаа юм биш гэхдээ бас сайн гэж ч хэлж чадахгүй. Тэр тусмаа хорхой өвсийг рекламдаж байгаа шиг хавдар, сахарын өвчин, зүрх, бөөр гээд бүх л өвчнийг эмчлэхэд үйлчилдэг гэж хэлэхэд хэцүү. Ер нь тийм үйлчилгээтэй эмийг хүн төрөлхтөн өдийг хүртэл тун цөөхнийг нээсэн байгаа. Энэ нь тогтмол бага тунгаар архи, аспирин уухаас гадна хүн орхоодойг нэрлэж болно. Гэтэл энэ хэдивйг ч бүх өвчинд уух заавар байдаггүй. Хоёрдугаарт, надад хорхой өвс таалагдахгүй байгаа өөр нэг зүйл нь энэ бэлдмэлийг эмчийн заавраар биш харин сүлжээгээр, хувь хүмүүс rap дамжуулан зарж байна. Яг л хүлээн зөвшөөрөгдөөгүй гоо сайхны барааг зардаг шиг. Тэгэхээр энэ бэлдмэлийг ууж байгаа нь ч, зарж байгаа нь ч өөрсдөө эцсийн үр дүн, хариуцлагаа үүрч уух ёстой болж байна. Манай орны эрүүл мэндийн хяналтын системээр сайн дамжсаны дараа уух ёстой байх.
1 comment:
зөв байна._Энэ бэлдмэл чинь Хятад гэж сонссон юм байна.Болохгүй байх аа.Харин Хорхой өвс чинь Оргиналаараа,ургамалаараа сайн гэсэн байх шүү?
Post a Comment