Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

Saturday, October 18, 2008

Бат Сүбээдэй нарын Европод хийсэн аян

Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дуугаа хураасан тийм өдрүүд байлаа. 1241 он Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна.

Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв. Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1237 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.

Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дүгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд үлдсэн хүн тун цөөхөн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв.

Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утжээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.

Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг.

1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ.

Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хиыгээд Гүржид 5 сая хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.

Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Төрийн түшээ эмэгтэйчүүд

ЧИНГИС ХААНЫ ДАРХАН БЭР, МОНГОЛЫН ТУЛГАР ТЄРИЙН НЭРТ ЗYТГЭЛТЭН

Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд. Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.

... Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ. Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “...Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан...” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна. Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм. Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “... Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан. Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Тухайлбал:
“Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
Аргаль янгир идэх заяагаар
Чоно, ирвэс болсон бөгөөтөл
Чогчиго, бохишорго барих юу,
Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна. /уг номын 68 дугаар талд

Friday, October 17, 2008

Тусгаар Улс байглуулахын төлөө тэмцэл ба автономи

Мөхөж байсан Манж Чин улсыг хуваан хагас колони хараат орон болгосон том гүрнүүд, манжийн хаанчлал халагдаж, ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Дундад Иргэн улс 1911 оны арван хоёрдугаар сард байгуулагдсаны дараа ч нөлөөний хүрээгээ өргөтгөхийн төлөө өрсөлдсөөр байлаа. Буриад монголыг өөртөө нэгтгээд, тариачдаа суурьшуулан Манж Чин улстай хаяа нийлэн хиллэх болсон Орос улс 1907, 1910 онд Гадаад монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо.

Япон улс мөн Солонгос дахь "тусгай эрх ашгаа" Оросоор зөвшөөрүүлээд, Манжуураар дамжуулан Ази тивд нөлөөгөө ихэсгэж байсан тул Орос улс монголтой хиллэсэн хилийнхээ дагуу цэргийн ангиудаа байрлуулсан байлаа. Хүчирхэг гүрнүүдийн Алс Дорнод, Хятад дахь дайн, Орос, Хятадын хувьсгалт хөдөлгөөн манжийн зах хязгаар монголд нөлөөлж, зах зээлийн харилцаа нэвтэрч, гадаад орны үйлдвэрийн бүтээгдэхүүн шинэ сонин хачин зүйлс монголчуудыг гайхшруулан хоцрогдлыг нь ойлгуулж байв. Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" монголчуудын "үндсийг таслах, шашныг сөнөөх" -д чиглэж, тусгаар тогтнолын төлөө босох нөхцөлийг бүрдүүллээ.

1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч А.Нератов, Сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин, II Николай хаан хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан элчин Коростовец, Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан Ж.А. Козаковт хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.

Монголчууд мөн оныхоо арван хоёрдугаар сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө.

1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба Магсаржав гүн, Дамдинсүрэн гүн, Тогтох тайж, Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна.
Гэвч Дундад Иргэн улс монголын хувьсгалыг дарахаар Ховд руу цэрэг хөдөлгөв. Орос улс 1912 оны 5 дугаар сарын 6,14,18-нд Гадаад яамандаа зохион байгуулсан яамдын уулзалт дээрээ монголын асуудлаар баримтлах гурван гол зарчмаа тодорхойлжээ. Эдгээр нь: 1-д Хятадын Бүгд найрамдах улсын сюзеренитет дор Богд хаантай автономит Гадаад монгол улсыг байгуулах, 2-д автономит Гадаад монголд хятад гурван онцгой баталгаа өгөх, тухайлбал Гадаад монголд цэрэг оруулахгүй байх, колоничлохгүй байх, хятадын засаг захиргаа байгуулахгүй байх, 3-д Орос нь Гадаад монголд эдийн засгийн онцгой эрх, сонирхол олж авах байв. Дээрх зарчмыг тодорхойлоход Казаков, Нератов, Коростовец нар гол үүрэгтэй байжээ.

Ийнхүү Гадаад монголыг хятадтай харилцах автономит эрхтэй завсрын бүс болгохоор шийдэж хэрэгжүүлсэн юм.
Орос улс XIX зууны дундаас шинжилгээний ангиа монголд илгээж материал цуглуулан, газрын зураг зэрэг хэрэглэгдэхүүн хийж ашиглаж байв. Дээрх газрын зургийг хийхэд оролцсон В.Л.Котвич Сангийн яамны Дорнод хэлтсийн тасгийн эрхлэгч байлаа. Энэ хэлтэс нь Азийн орнуудыг судлан Орос улсын нөлөөг улам бэхжүүлэх зорилготой байв. Мөн Сангийн яамыг Төв, Зүүн Азийг судлах "Оросын хороо"-нд төлөөлж байжээ. Дорно дахины судлаачид, засгийн газрын болон нэртэй хувь хүмүүс оролцож, ивээн тэтгэж байсан тус хороонд И.Я.Коростовец Гадаад явдлын яамыг төлөөлж байжээ. Котвич Азийн хэд хэдэн оронд оросын байгууллага, пүүсийг байгуулахад оролцож байсан тул улс төр, эдийн засгийн асар их өөрчлөлтийн тавцан хятад, монголын байдлыг сайн мэдэж байлаа.
Котвич 1912 оны хавар (1912 оны 7 дугаар сарын 14-нд буцах замдаа захиа бичсэнээс үзэхэд) Ж.Цэвээн, К.М.Масков нарын хамт монголын хойд хэсэг, Орхон голын сав нутгаар хээрийн шинжилгээний ажлаар явж, монгол, түрэг хэлний үсэг бичгийн судалгаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Хүрээ, Монголын төв болон баруун аймгуудаар явж байхдаа сүм хийдийн төлөөлөгчид, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэр үеийн монголын амьдрал ахуй, засаг захиргааны байгуулал, нийгмийн харилцааг ул үндэслэлтэй судалжээ. Түүнийг монголд байх үед Оросын Гадаад яаманд монголын талаарх бодлогыг тодорхойлсон уулзалт болжээ.

Гадаад монголыг XX зууны эхэн үеэс сонирхох болсон Япон юуны өмнө Өвөр монгол дахь нөлөөний хүрээгээ Оростой дахин баталж авлаа. Япон Орос хоёр 1912 оны 7 дугаар сарын 8-нд нууц конвенци байгуулж, Өвөр монголыг Бээжингийн уртрагаар (Гринвичийн 116 градус 21 минут)хоёр хувааж,түүний дорнод хэсгийг японы,баруун хэсгийг оросын нөлөөний хүрээ гэжээ. Энэ конвенцийн дараа Орос улс, монголын талаар 5 дугаар сард тодорхойлсон зарчмуудаа 8 дугаар сарын 15-нд яамдын сайдууд, II Николай хаанаар хүлээн зөвшөөрүүлээд засгийн газрынхаа бүрэн эрхт төлөөлөгчөөр Коростовецийг Хүрээнд томилов.
Коростовец 1912 оны 9 дугаар сард Нийслэл Хүрээнд иржээ. Оросын талаас Коростовец, монголын талаас да лам Цэрэнчимэд толгойлж байсан төлөөлөгчид Монгол хэмээх нэрэнд хамааруулах газар нутаг, статусын талаар маргалдаж, Коростовец хурал хаяж байсан боловч гэрээнд гарын үсэг зуржээ. Коростовец"Гадаад монгол" гэсэн томьёоллоос "Гадаад" гэсэн үгийг хасч, өргөн утгаар ойлгож болох "Монгол" гэсэн үгийг орос эхэд, "Монгол улс" гэсэн томьёоллыг монгол эхэд хэрэглэхийг зөвшөөрөх, "автономия" гэсэн грек гаралтай үгийг монгол эхэд "өөртөө тогтнож", "өөртөө эзэрхэх" ёс журам хэмээн хөрвүүлэхийг үл татгалзах зэрэг буулт хийсэн байна. Ийнхүү хоёрдмол утгатай болсон боловч, Хаант Оростой бие даан гэрээ байгуулсан нь монголын хувьд маш чухал ач холбогдолтой байлаа.

1912 оны 12 дугаар сард хятадын цэрэг Ховд руу дөхөж ирэхэд Орос болон түүний холбоотой Англи, Япон хятадад шахалт үзүүлэн цэргийг нь гэдрэг татуулсан байна. Өвөр монголд түрэмгийлсэн хятад цэрэгтэй Хүрээнээс илгээсэн монгол цэрэг 1913 оны турш өвөр монголчуудтай хүч хавсран амжилттай тулалдаж байсан боловч, Орос улс өвөрмонголоос цэргээ татсан тохиолдолд Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ гэсэн болзол тавьсан тул Хүрээний засгийн газар 1913 оны арван хоёрдугаар сард арга буюу цэргээ эргүүлж татахад хүрчээ.

Хүрээний гэрээнд сэтгэл ханамжгүй байсан монголчууд Оросын засгийн газрын удирдлагатай биечлэн уулзуулахаар Ханддорж тэргүүтэй хоёр дахь төлөөлөгчдөө (1912 оны 12 дугаар сараас 1913 оны 3 дугаар сар) явуулж, Ховдын хязгаарыг Монголд нэгтгэхийг Оросоор зөвшөөрүүлжээ. Мөн Орос улс монголын асуудлаар Хятадтай хэлэлцээ хийж байгааг мэдээд, Богд 1913 оны 5 дугаар сард Коростовецэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүний дараахан 1913 оны 6 дугаар сард Коростовец нутаг буцжээ. Ийнхүү Орос, Хятадтай Гадаад монголын хил хязгаар, статусийн талаар тохиролцож байх үед Коростовец монголын газрын зураг хийхэд оролцож байсан байна. Тэрээр монголд хийсэн тэмдэглэл, бусад материалаа ашиглан 1915 онд Санкт-Петербургийн ойролцоох Царское село-д "Монголд 9 сар: дипломат төлөөлөгчийн тэмдэглэл" дурсамжаа бичжээ.

Орос хятадын хэлэлцээ үе үе тасалдаж, дахин сэргэсээр жил гаруй болж, 1913 оны 10 дугаар сарын 23-нд (11 дүгээр сарын 5) Бээжин хотноо Орос -Хятадын тунхаглалд гарын үсэг зурж, нот солилцсон байна. Орос улс хятадаар Гадаад монголын автономийг зөвшөөрүүлжээ. Нот бичигт: Гадаад монголын өөрөө засах газрын хязгаарыг зүй нь урьдын Чин улсын Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд, Улиастайн жанжин, жич Ховдын сайдын захирсан хязгаараар хэмжээ болговоос зохимуй. Гагцхүү одоо нарийн нягт газрын зураггүй бөгөөд харьяат олон газрын засгийг явуулах газрын хязгаар хэмжээг бас тодорхойлон хуваагаагүй тул Гадаад монголын зах хязгаарыг лавлан .... хойч өдрөө зөвлөн тогтоовоос зохимуй" гэж заасан байна. Ийнхүү автономитийн хамрах нутаг нийт "Монгол" биш, зөвхөн Гадаад монгол" болжээ. Энэ нь Гадаад монголын хилийн асуудалд орон бүр өөр өөр саналтай байсныг харуулж байна.

Үүний дараахан 1913 оны 11 дүгээр сарын 5-наас 1914 оны 1 дүгээр сарын 5-н хүртэлх хугацаанд Орост очсон Монголын засгийн газрын төлөөлөгч Сайн ноён хан Намнансүрэн тусламж хүсэхийн зэрэгцээ Барга ба Өвөр монголыг оролцуулан Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийг цөхрөлтгүй оролдсон юм. Сайн ноён хан Петербургт сууж байсан хятадын элчинд тусгай нот бичгээр: "... уул эзэн нь болох монголын газар нутгийг уг улсад эзэмшүүлж, хилийг тодорхойлохдоо зах нийлж байгаа бүх монголчуудыг оруулсан тийм хил хязгаараар хүлээн зөвшөөрөхийг шаардах болно" гэж байр сууриа илэрхийлжээ.

Сайн ноён хан Намнансүрэн монголыг мэдэх, өөртэй нь болон да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн зэрэг нөлөө бүхий хүмүүстэй бичиг захидлаар харилцаж байсан Котвичийг чин вангийн зэргийн, алтаар хийсэн эрдэнийн Очир одонгоор шагнаж, Монголд санхүүгийн зөвлөхөөр томилуулах саналтай байсан боловч оросууд С.А.Козиныг явуулахаар шийджээ. Котвич 1913 оны гуравдугаар сарын 28-нд монголд хийсэн аяллынхаа тухай Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэгийн хуралдаанд танилцуулсан бөгөөд монголд гурван сар орчим байхдаа хийсэн ажлаа нэгтгэн "Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй" (Петербург.1914) гэдэг ном бичсэн байна.

Хиагт хотод 9 сар гаруй үргэлжилж, 1915 оны зургаадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Орос Хятадын тунхаглалаар зөвхөн Гадаад монголыг Дундад Иргэн улсын эзэн эрхийн (сюзеренитет) дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын (протекторат) нутаг гэж тохирсоноо монголд тулган хүлээлгэсэн юм. Богд хааны засгийн газар "Монгол улс" нэрийг хэрэглэхээс татгалзахад хүрчээ. Өвөр монгол нь хятадын нэг хэсэг болсон байна.

Орос хятадын тунхаглалаар тогтоосон Автономит монголын газар нутгийн Өвөр монголтой хиллэх заагийн асуудал "хурлыг эхлэх, тараах гол асуудал" болж байв. Бээжингийн хэлэлцээний үеэр яригдсан, Гадаад монголын хил болон баримтлах газрын зургийн асуудал Хиагтын хэлэлцээр дээр ч шийдэгдэж чадаагүй юм. Хятад өөрсдийн хийсэн бичгээ санал болгож, хилийн онц тэмдэгтэй газруудыг тодорхойлон бичүүлэхгүй гээд, газрын зураг баримтлахыг эсэргүүцэж байв. Оросууд манжийн эзэнт гүрний үед Өвөр монголын хилийг зааглан тогтоосныг үндэслэн харьяалах газрыг тогтоон, Хятад улс Ар монголтой хиллэх хилийн шугамыг хавсралт зургуудад улаан хөх өнгөөр зурж тэмдэглэхийг санал болгожээ. Харин "Орос монголын хилийг хэлэлцэж үл болмой" гэсэн цахилгааныг Монголын Бүгд ерөнхийлөн захирах яаманд явуулж, санаснаараа болгожээ.

Монголын төлөөлөгчид нийт монголчуудыг хамарсан тусгаар Монгол улсын хилийг зааглан тогтоохдоо Орос улсын засгийн газар, түрүүчийн манжийн засгийн газраас гаргасан хил хязгаарын газрын зургийн дагуу нарийвчлан шалгаж тогтоох, Орос Монгол хоёр улсын хилийг улаан шар өнгөөр тэмдэглэх, Хятад Монгол улсын хилийг бор шаргал өнгөөр тэмдэглэж гарын үсэг тамга дарж баталгаажуулахыг зорьсон байна. Манж, Оросын хийсэн газрын зургууд нь эртнээс амьдарч ирсэн газар нутгаа тэмдэглэж ирсэн монголчуудын өвөрмөц газрын зурагтай ойролцоо байсан бололтой. Монголчуудын газрын зураг нь хилийн овоо нэг бүрийг нарийн тодорхойлсон зургийн өгүүлэл цэс хэмээх баримт бичигт үндэслэсэн, их төлөв улаанаар хилийн зааг шугам, харуул, өртөө зэргийг зурсан байдаг байв. Гэвч олон улсын жишгээр хийсэн зураг байсангүй.

Гурван этгээд өөр өөрийн байр сууриа баримталсаар байсан тул хэлэлцээр мухардалд орж байв. Гэвч японы түрэмгийлэлд шахагдаж байсан хятад, хүчинд автагдсан монголыг гэрээнд гарын үсэг зуруулах талаар Орос улс чармайлт гаргасны дүнд хэлэлцээр дууссан байна.Энэ гэрээгээр тогтоосон монголын автономийг хятадын цэрэг хүчээр түрэмгийлэн 1919 онд устгасан. Мөн гэрээнд Гадаад монголын хил хязгаарыг ерөнхийдөө хаанаас хаа хүрэхийг тодорхойлоод, гарын үсэг зурснаас хойш 2 жилийн дотор гурван талын төлөөлөгчид оролцсон тусгай комисс нарийвчлан тодотгохоор тогтоожээ. Энэ заалт хэрэгжилгүй явсаар 1945 онд ЗСБНХУ, АНУ, Англи гурван их гүрний удирдагчдын Ялтын бага хурал дээр дайны дараа Гадаад монголын (БНМАУ-ын) Статус-квог одоогийн байгаа хилээр нь тогтоох шийдвэр гаргасан байна.
www.origo.mn

Friday, October 10, 2008

Доголон Төмөр Хаан

Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хvv болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зvгт орших Кеш хотод (Узбекстаны өнөөгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зvvн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж тvvхэнд мөнхөрчээ. Хvvхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шvтдэг байсан нь узбекvvдтэй тэмцэхэд багагvй vvрэг гvйцэтгэжээ.

Доголон Төмөрийн олон хvн захирах төдийгvй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж төдсөнгvй ханы хvv Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадарьиний вилайетийн ( мужийн) захирагч болж тэр vед барлас омгийн иргэдээс бvрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргvvдийн төдийгvй харьяат иргэдийн дотор нэр хvндтэй болж байгаа Доголон Төмөрт Тогтох хан дургvйцэн гадуурхах болсноос аргагvйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан тvvний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хvйс тэмтрvvлжээ.

Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бvрдсэн Тогтох хан, тvvний хvv И. Хожи нартай дайтаж төдсөнгvй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангvй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжvvлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырь мөрний нөгөө эрэг хvртэл элдэн хөөжээ.

Энэ vеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хvний санаанд багтамгvй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хvv И. Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгvйрсэн хойно нь бvгдийг нь дараалан булаан авчээ.

1370 онд Монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг ДоголонТөмөр хvлээн зөвшөөрсөнгvй, цэргийн хvчээ Монголчуудаар бэхжvvлж мөн онд Амударья, Сырдарья мөрнvvдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нvvдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны vр садын нэрийн өмнөөс бvх эрх мэдлийг гартаа төвлөрvvлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо Монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Төмөр чин vнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10- г нь аравтын дарга, 100- г нь зуутын дарга, сvvлчийн 100 хvнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргvvдээр сонгуулж зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож " Ташуур, бороохойноос захирах нэр хvнд, хувийн vлгэр жишээч байдал тун чухал." гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргvvд нь морины өнгө зvс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.
Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Төмөр цэргvvддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгvй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хvртээнэ. Тvvнээс гадна байлдаанд vзvvлсэн гавьяаг нь vнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, vнэт бэлэг, vнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшvvлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зvйтэй.

Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хvнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, хөрөө, шөвөг, зvv, бугуйл, ундны усны хvvдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны vед нэг морин тэргэнд эд зvйлсээ ачиж явна, торгон хvнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хvнд морин цэрэг дайн байлдааны vед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлсээ ачиж явдаг байна. Тvvнээс гадна отолт, бvслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бvхий тус бvр нь гучин сум бvхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.

Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, бэлчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нvд гялбахгvй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг vлдээдэг байжээ. Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, " Арав дахь дайралт ялалт авчирна." гэсэн зарчмыг баримталдаг байв.

Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргvvцэл vзvvлсэн дайсны цэргvvдийн толгойг тасдаж пирамид босгож байв. Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа vзvvлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо vнэт эрдэнэсээр дvvргэж эзлэн тvрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглvvлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гvржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь тvйвээж хөрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширvvн эсэргvvцэл vзvvлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгvй, удсангvй бууж өгчээ. Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Өргөмч хотынх нь бvх оршин суугчийг хvйс тэмтэрчээ. Энэ vед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бvх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1839 онд Балхаш нуурын зvг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гvрний нутаг руу хөлгийн жолоог залах vед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь тvйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бvр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сvvлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бvр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн тvйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин тvйвээсний дараа оросын нутагт хvрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг тvрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бvтэлгvйтэж нөөцөнд байсан хvнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын vр дvнд Персийн эзэнт гvрнийг бvрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бvр зэвсгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дарааллан хvйс тэмтэрч байжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчvvд ялагдашгvй гэж vзэж байсан Мератх хот- цайзыг бvсэлж газар доогуур нух ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бvх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргvvдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сvvлчээр Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хvн ам олонтой, баян хотыг оргvй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зvйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж деличvvд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж байлаа.

Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайңд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Апеппо ( өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирvvд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот- цайзыг эзэлж мөн л vнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдvгээр сарын 25- нд эзэлж vнэтэй цайтай бvхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд vлдсэн хорин мянга орчим иргэдийг мөн цааш харуулжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдvгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирvvлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангvй Кизил- Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бvслэв. 1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг туркийн талын хөлсний крымийн татар, серб болон Оттоманы эзэнт гvрний олон ард тvмний төлөөлөгчдөөс бvрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигvvр рvv хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гvржийг байлдан дагуулжээ. Vvний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гvрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирvvлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг vргэлжлvvлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гvрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гvрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгvvд нь хоорондоо дайтаж амьд vлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.

Tuesday, October 7, 2008

Цагаагчин Гахай Жилийн Хувьсгал

Та бүхэндээ Монголын Тулгар Төр сэргэсэн цаглашгүй баярт мөчийг тохиолдуулж Khereed L.Jamsran guain "Монголын Цагаагчин Гахай Жилийн Хувьсгал" түүхэн номыг хүргэж байна. Монгол түмний минь мэлмий бат орших болтугай.


Нийтлэгчийн зүгээс номын өмнөтгөл болгох нь 1911 оны 12 р сарын 29-н, түүхэнд Цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалт болон тэмдэглэгдсэн энэхүү өдөр нь Монгол үндэстэдийн удаан жилийн турш хүсэн хүлээсэн Монголын ард түмний эрхэт байдал бөгөөд Монголын Тулгар Төрийг ахин бадраасан онцгой цаг болж Монгол хэмээх ард "дэ факто" тусгаар тогтнолыг олж чадсан юм. Ийнхүү Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулснаар 200 илүү жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхол, Орос Хаант Улсын эрхшээлийг эцэстээ халж чадсан билээ. Гэвч ердөө таван жилийн дараагаас харь гүрнүүдийн илдэн дор задрал гарч Баруун Буряад, Урянхайн хязгаар, Хойд Ойрадыг ЗСБНХУ-д 1920-1940 н онуудад алдав. Энэ үед нийт Монголчуудын гал голомтыг ч харийнханд алдах аюул дахин бий болсон юм. Иймээс 1945 оны 10 р сард Төв Халхын 4-н аймагт голдуу явагдсан санал хураалтаар хаяа нийлсэн хоёр их хөршөөсөө "дэ журэ" Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тусгаарлан авч үлдсэн ч яг үүнтэй зэрэгцэн 1945-1947 онуудад дөнгөж төвхнөж амжаад байсан Дундад Улсад Өвөр Монголын Өөртөө Засаглалт Орныг нийлүүлэхийг зөвшөөрснөөр Монголын зүүн болон өмнөд хошуу нутгуудаа ард түмэнтэй нь золионд гаргажээ .

1990 н он гарлаа. 20-р зууны эхэнд эрх чөлөөгөө олж чадаагүй ард түмнүүд дарангуйлагч захиргаанаасаа салан тусгаарлахыг эрмэлзэж , эхнээсээ зорилгодоо хүрцгээж байв. Монгол Улсад үндэсний ардчилсан хувьсгал яллаа. Гэсэн ч энэ бол төгсгөл бас эхлэл ч биш юм. Ирээгүй одоод түүх хэрхэн бичигдэхийг Өнгөрсөн одоог атгасан Одоогүй одоогийнхон та бүгд шийднэ буй за.

Дараахь URL-аар орж үзнэ үү.

http://static.scribd.com/docs/hvr9ilnds422f.swf?INITIAL_VIEW=width

Энэ номын эхийг олгосон Сүрлэг ахдаа нийт уншигчдийнхаа өмнөөс баярлалаа.