Showing posts with label Хэл Соёл. Show all posts
Showing posts with label Хэл Соёл. Show all posts

Monday, October 20, 2008

Алтайн магтаал

Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно.
Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.

Алтайн магтаал
Мөнх цасан эхтэй.
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй.
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй.
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар.
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй.
Хур цэцэгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад.
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад.
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад.
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь.
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд.
Аливаа загас нь цэнгэлдсэн.
Хамр дээрээ хаваржаатай.
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай.
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу дээрээ намаржаатай.
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Өвөр дээрээ өвөлжөөтэй.
Өвлийн гурван сар нь онтэй
Арвин их тал нутаг минь.
Алтан тариа халиуран найгасан.
Жирийсэн сайхан дардан замаар нь.
Жингийн олон тэмээ нь цувсан
Бүх баялгаа чимэгдсэн.
Буурал олзийт Алтай минь

Friday, October 17, 2008

Б.Явуухулан "Би хаана төрөө вэ?"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Friday, October 10, 2008

Монгол хэл

Б.Ринчен
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би.

Мөрөн гол цутгалант ширгэшгуй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл.

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяàг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм.

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ юугээ мандуулахын
Гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюóтан хэл юугээн
Энхрийлэн хөгжүүлэю хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би.

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд дүү нэр
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юугээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юугээн бишрэн магтаму би.


Wednesday, October 8, 2008

Монгол хэлний аялагууд

Эрдэм Бичгин стандартийг бий болгохын тулд Монгол хэлний аялагуудыг судалж, ангилах нь нэн чухал. Монгол хэлни бүлэгт багтах хэлнүүдийг ангилсан үндсэн стандарт байхгүи гэж хэлж болно. Олон улсын хэл судлалын СИЛ байгууллагын Раемонд Гордон бүлгийг ерөнхийлэн баруун, зүүн гэж ангилжээ. Баруун бүлэгт Афганистанд маш цөөн тооны хүний ярих Монгол хэлийг оруулжээ. Монгол үгнүүдийг агуулах боловсрон Пэрс хэлний Дари аялга учир Хазара, Аймак хэлнүүдийг оруулаагүи байна. Зүүн бүлэгт Дагур, Монгур, Ойрад-Халх гэсэн байна.

БНХАУ-т байх Ту буюу Монгур, Канжиа, Бонан, Сант, Зүүн Чар Уйгур хэлүүдийг нэгтгэн Монгур гэжээ. Ойрад-Халх гэснээ дотор нь Халх-Буриад болон Ойрад-Халимаг-Дархад гэж салаалуулжээ, (2005).
Зарим ангилалд Ойрадийг Баруун Монгол, Буриадийг Хойт Монгол гээд Монгол хэлийг Өмнөд Монгол гэсэн байх нь илүү тохиромжтой нэрийдэл гэлтэй.
Практик сэтгэлгээг дагаад Монгол хэлийг түр орхы. Тэгвэл үндсэндээ 7 бүлэгт хандаж болно:

1. Халх
2. Өвөр Монгол
3. Барга-Буриад
ӨМӨЗО-и Хөлөнбуйр аймагт Барга, Бурайд; ОХУ-ин Буриад Улс, Агин Буриад, Уст-Ордин Бурайд; Монгол Улсин Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт Буриад
4. Баруун Монгол бую Ойрад
БНХАУ-ин Хөх Нуурт Хошууд; Синжаанд Торгууд; ӨМӨЗО-и Алчаа аймагт Торгууд, Өөлд; ОХУ-ин Халимагт Торгууд, Дөрвөд, Дон Бузава
5. Монгур, Канжиа, Бонан, Сант, Зүүн Чар Уйгур
6. Дагур
7. Хамниган

Өвөр Монгол дахь Монгол хэлний аялагуудыг ангилсан олон оролдлогууд байдаг. Заримд нь Жирим, Жосту, Ордос гэх мэтээр ангилсан байх авч, ерөнхийдөө хэл судлал талаасаа бус, овог аймгийн хуваарилалт маягийн болдог. Өвөр Монголд Чулуун Хөхин Цахар аялга албан ёсны хэл гэж сонгогдсон боловч энэ хэл цар хүрээгээ төдий л өргөжүүлээгүй. Энэ тал дээр дорвитой бөгөөд тохиромжтой гэж хэлж болох судалгаануудын нэг нь Свантессин нарин судалгаа юм. Энд Халх болон Өвөр Монголын аялагуудыг нэгтгэн ангилжээ. Ингэхдээ Шилийнгол, Улаанцав, Сүнид аялгуудыг Халх хэмээжээ. Тэгэхээр Свантессин нарийн ангилалийг ерөнхийлвөл:

1. Хойт Халх (1,5 саы)
Тöв Халх, Баруун Халхин хойт хэсэг, Дархад (20,000), Хотгойд, Өмнөд Сэлэнгэ “Буриад” (20,000)
2. Өмнөд Халх (1,1 сая)
Баруун Халхин өмнөд хэсэг, Говин Халх, Зүүн Халх, Өмнөд Халх, Дариганга (40,000), Шилийн Гол (50,000), Улаанцав (30,000), Сүнид (40,000)
3. Өмнөд Монгол (350,000)
Цахар (100,000), Үзэмчин (75,000), Хэшигтэн (20,000), Ордос (130,000)
4. Найман (100,000)
5. Зüüн Монгол (2,1 саы)
Баарын (110,000), Архорчин (50,000), Их Минган, Онгинуд (80,000), Харчин (350,000), Түмэд, Хүрээ (80,000), Монголжин, Хорчин (1,1 сая), Горлос (35,000), Хэйлөнгжианг Дөрвөд (35,000), Жалайд (140,000), Жарууд (90,000)
6. Урад (40,000)


Өвөр-Монгол хэлнээс хөрвүүлэв.