Tuesday, October 7, 2008

Монгол гэсэн үгийн учир

Монгол гэсэн үг нь дэлхийн сурвалж бичигт эртнээс хэлэгдсээр иржээ.
Монгол гэдэг үгийн тайлбар Мөнх гол, Мөнх гал, Манай гал, Хядад тайлбар олон байдаг. Хуулиар ч гэсэн Монгол гэсэн үгийн тайлбарийг нээлттэй орхисон байдаг.
Дэлхий дээр –М.. Үсэг авиагаар эхэлсэн улс “мөн нийслэл” 10 орчим улс байдаг ба тэдний гурван улс нэг нийслэл хот /зөөлөн эгшигт/ болох Монгол, Молдави, Мозамбик улсууд Москва хот юм.

Москва хот: 13-р зууны сүүл үеэс Алтан ордны улсын ивгээл дор сэргэн хот улс болон улмаар Орос улсын нийслэл болоод 1650 оны үеэс нийслэл байхаа больж Санкт-Петрбург-д эрхээ шилжүүлсэн ба 1917 оноос дахин Москва хот нийслэлийн эрхээ аван / өмнөх хотынхоо нэрийг нь сольж орхив/ улмаар ЗСБНХУ гэсэн том гүрнийг байгуулж чадлаа. Ленинградыг –эргүүлэн Санкт-Петрбург болгон Москва-г үл оошоосон сэтгэлгээ гарч эхлэнгүүт Орос улс задарч эхэлсэн. Гэхдээ одоо эргээд тогтоогоод авлаа эргэн Орос орон хүчирхэгжих болтугай. Монголчууд л та бүхнийг –О – авиагаар эхлэн дууддаг ба улс нь –О -, -М- нь нийслэл нийлүүлбэл –ОМ – авиа сансрын дуудлага болох нэршилтэй зөв хувь заяатай улс шүү.
Мозамбик улс: Африк тивийн зүүн урд оршдог далайн эргийн улс ….
…………………………………………………………………………………………
Молдави улс: Европ тивийн зүүн урд оршдог далайд гарцгүй улс….
……………………………………………………………………………………………….
Монгол улс: Ази тивийн зүүн урд төвд оршдог далайд гарцгүй орон….
……………………………………………………………………………………………….
Энэ улсууд нь дотроо харьцангуй цул нэгдэлтэй байдаг.

Хүн төрлөхтний анхны эртний бичиг болох Латин хэл бичгийн цагаан толгойн анхны үсэг нь –О – авиа байдаг.
Буддын сургаалд ч гэсэн –О - үсэг авиа нь сансар огторгуйн / огт оргүй хоосон дахь / анхны авиа гэдэг ба – ОМ – авиа нь Бурхдын гэгээрлийн дуудлага болдог.
–А, -У, -О үсэг авиа нь өнгөрсөн , одоо , ирээдүй цагийг билэгддэг. Эдгээр үгсийн авианы дээр --М-үсэг авиа нэмэгдэн –АМ, -УМ, -ОМ авиа нь дээрх гурван цагаа батжуулж байдаг нийлэмж үгс юм.
Бидний сайн мэддэг тарни уншлага “ Ум ма ни бад мэ хум “ байдаг.
Гэтэл Христүүд Ам мень “ Ам ме ни” гэж , Мусалманууд “Аллах” гэж залбирдаг.
Христийн – Ам ме ни
Буддийн - Ум ма ни
- Ом ма ни эдгээр үгсийн нийлэмж, авиа зохицол нь тун ойролцоо байгаа биздээ. Магадгүй Исүс Христ 14-өөс 29-н насандаа Энэтхэг оронд шавьлан сууж байсан нь үнэн байх. Ариун Библи судар номд уг идэр насных нь тухай огт байдаггүй.
Буддийн гэгээнтэнгүүд хэлэхдээ: -Ум – аар 10-н удаа уншсан нь –Ом –оор нэг удаа уншсантай тэнцдэг гэж хэлдэг. Тэгвэл –Ам –аар 100-н удаа уншсан нь –Ом –оор нэг удаа уншсантай тэнцэнэ гэсэн үг.
- Ам- нь: өнгөрсөн цаг үеэ бататгаад урагшаа хөгжиж дэвжих утгатай
- Ум – нь: Одоо цаг үеэ бататгаад урагшаа хөгжиж дэвжих утгатай
- Ом –нь: Ирээдүй цаг, зорилго тэмүүллээ бататгаад урагшаа хөгжиж түүнлүүгээ тэмүүлэх гэсэн утгатай
Хүмүүс бид цаг хугацаа хожихийн тулд бүгдээрээ цаг хугацаатай уралдан – Ом –оор явбал хурдан зөв хөгжих нь дамжиггүй.

Одоо гол үгийн утгандаа орьё.
Монгол гэдэг үг нь: -М- нь бурхдын гэгээрлийн дуудлага – Ом -ийн нэгэн адил гарвалтай.
– Онгол - нь онго, онгон дагшин, онгон охин ч гэдэг, онголох /сэтэрлэх/, онголон тахих шүтээн, онгон цэвэр цэмцгэр, цэвэр ариун ичимтгий охид хөвгүүдийг мөн онгон зандан гэж дууддаг гэх мэт утгатай
Энэхүү утгууд нийлээд Монгол гэсэн үг нь “Тэргүүлэн гэгээрэх онгон дагшин оронт хүмүүм газар ус” гэсэн утгатай болно.Тиймээ манай улс л цэвэр ариун дагшин газар устай орон мөн шүү. Монгол хүн, охид эмэгтэйчүүдийн аль ч зан цэвэр саруул байдаг .юм.

No comments:

Post a Comment