Wednesday, October 8, 2008

Монгол Дахь Архидалт Дотроосоо Юу, Гаднаасаа Юу?

Архидалтыг Монгол дахь тулгамдсан асуудлуудын нэг мэтээр дүрслэх нь илэрхий зүйлийг байдаг л мэт авч үзэж байгаагаас ялгаагүй хэрэг болно. Олон эх үүсвэр үүнийг үндэстнийг дотроос нь ялзруулж буй тахал мэтээр дүрсэлжээ. ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-ын 2004 оны Глобал Статусын согтууруулах ундааны талаарх мэдээнд согтууруулах ундааг буруугаар хэтрүүлэн хэрэглэх нь Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд хамгийн том бэрхшээл болж байгааг тэмдэглэжээ.

НҮБ-ын Хөгжлийн мэдээнд бичигдсэнээр архидан согтуурах нь хүнд ноцтой гэмт хэргийн 72 хувийг гарахад нөлөөлдөг, мөн гэр бүлийн хүчирхийллийн маш өндөр хувийг эзэлдэг байна. Архидалт нь үндэстний эдийн засаг, ардчилалд болон танд хор хөнөөл учруулдаг нь Монголын хөгжилд ихээхэн саад учруулж байгаа ба асуудлыг шийдвэрлэх хүртэл энэ нь үргэлжилсээр байх болно хэмээн Мэдэсинс Ду Мондегийн/Medecins Du Monde/-ийн зохицуулагч Шон Армстронг өгүүлэв.

Армстронгийн хэлснийг сонсоод хамгийн түрүүнд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуулт бодогдохоор. Монгол Улсын Их Сургуулийн оюутан Н.Саруулын саяхны хийсэн судалгааг оруулаад олон түүхэн судалгаануудад дурдсанаар бол архины асуудал бүр Монгол гүрний үеэс улбаатай аж.

“Эрт үед Монголчууд агсам тавьж буй согтуу хүнийг эрүүл болтол нь нойтон үхрийн арьсанд боодог байсан” гэж Саруул бичжээ. Мөн цааш нь 13-р зууны Их Монгол гүрний Их Засаг хуулийн ишлэл зэргийг оролцуулан согтуу хүнд ноогдуулдаг байсан шийтгэлүүдийн жишээг иш татсан байна.Ажилдаа согтуу ирсэн эхний тохиолдолд зэвсгийг нь хураах, хоёр дахь удаад унаж яваа мориор нь торгох, гурав дахь удаад гар юмуу хөлийн хурууг тайрах шийтгэл ноогдуулдаг байжээ. Хэрвээ дөрөв дэхь удаагаа бол тухайн хүнийг газар нутгаас нь хөөн зайлуулдаг байсан байна. Шийтгэлүүд нь харгис байж болох ч энэ судалгааны гол санаа нь согтууруулах ундааны хэтрүүлэлт эртнээс оршиж түүнийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан тухай юм. Монгол гүрний хаанчлалын үе дэхь архины хэрэглээний талаар хоорондоо зөрчилтэй мэдээллүүд байсаар байна. 36-аас дээш насны хүмүүс л тодорхой хэмжээ заалгүй уухыг зөвшөөрдөг, бусдад нь архи хэрэглэхийг хатуу хориглодог байсан гэхэд зарим нь бүр эсрэгээрээ. Чингис хааны хүү Өгөөдэй хаан байхдаа өдөрт 3 аяга л архи зөвшөөрдөг байсан гэжээ. Тухайн үед хуулиа зөрчих гэж биш, сүр хүчээ үзүүлэхээр Өгөөдэй хаан маш том аяга хийлгүүлсэн гэдэг ба Монголын Нууц Товчоонд дурьдсанаар тэр хожим нь архины холбогдолтой өвчнөөр нас баржээ.

Архидалтыг сүүлийн үеийн түүхэнд колоничлогчид буюу эзлэн түрэмгийлэгчидтэй холбон авч үзэж болох. Тэдний гарын доор байх архи, согтууруулах ундаа Монголд тун амжилттайгаар газар авчээ: эхлээд Манжуурыхан болон тэдний худалдаачид, дараа нь Оросууд, тэдний водка. Архидан согтууралт нь тэгэхээр ямар ч эргэлзээгүй колоничлолын асуудал байсан мөн байсаар ч байгаа. Колоничлогчид уугуул иргэдэд мансууруулах бодисыг хэрхэн нэвтрүүлсэн шиг Хятад худалдаачид Монголын хүн амд архийг танилцуулсан. Манжуурын дарлалын үе дэхь энэ хавтгайралт нь Австралийн аборижиналууд болон Уугуул Америкчуудынх шиг хор хохиролтой байгаагүй ч энэ нь Сталины үед маш хурдан газар авах эх үндсийг тавьжээ. Хятад худалдаачид Монгол бүтээгдэхүүнүүдийг хорихийн тулд архийг үнэтэй бараа мэтээр ашигладаг байжээ?

Сталины удирдлага доорх Орос архийг дайны үйлдлээ явуулахын тулд ашигладаг байж. Лениний үед харин, ядаж л онолын хувьд, архины хэрэглээ хязгаарлагдсан байжээ. Сталины үед, архины хэрэглээг өөгшүүлж, худалдагдсан лонх бүрийн хэмжээгээр Оросын дайны ажиллагаа өргөжин нэмэгдэж байлаа. Дан ганц эрүүл чийрэг цэргүүдэд зарахын оронд мөн Казахстан, Монгол гэх мэт үндэстнүүдэд архийг өмнө зүг уруу илгээж байв. Согтууруулах ундаа, ялангуяа мөнхийн байсаар ирсэн водка, Монголд 1945 оноос өмнөхөн хүрэлцэн ирж суурьшжээ.

Монголын энэ их аймшигтай архидалт нь яг үнэндээ бол Зөвлөлтийн үеийн шарталт юм гэж BBC-ийн Руперт Уингфийлд-Хэйэз бичжээ. Монгол нь олон жилийн туршид ууж согтуурах тал дээр хатуу хязгаартай байсан цөөхөн хэдэн орны нэг юм. Гэвч 1945 оны дараахнаас архи уух эрхтэй болжээ. Водка Оросоос орж ирсэн ба Орос энэ зуршлыг энд дэлгэрүүлсэн гэж Улаанбаатарын гудамжны хүүхдүүдийн тухай өгүүлэл дээр Бадамханд гэгч эмэгтэй хэлжээ. Харамсалтай нь водкатай цуг тодорхой зан байдлын үйлдлүүд ч мөн айлчлан иржээ. Оросын уламжлалт эд жирийн нэг ундаа байгаад зогссонгүй удалгүй ямар ч Цагаан Сар архигүй бол баяр биш гэсэн соёлын хэвшмэл ойлголт бий болж эхэлсэн ба энэ уламжлал нь нийгмийг хамарсан арга хэмжээнээс цаашлан өдөр тутмын үйл амьдралд ч нэвтэрч бүр хэтэржээ.
Архидалт бол соёлын бүтээл юм хэмээн ажил дээрх архидалт газар авч буйг Армстронг тэмдэглэв. Энэ асуудал нь ганцхан Монгол тэмцэж буй асуудал биш бөгөөд урд нь социалист бүрэлдэхүүнд байсан улсуудад мөн байдагтай тэр санал нийллээ. Хүмүүс согтуу үедээ хэрхэн авирлах нь соёлоос хамаарах асуудал. Энэ нь дотроосоо байх албагүй, гаднаасаа ч байх боломжтой гэж тэр хэлэв. Харамсалтай нь нэгэнт үндэстний соёлын ухамсарт нөлөөлсөн бол энэ нь устгахад үнэхээр хэцүү зүйл юм. Хэтдээ л болох зүйл. Оросын соёл нь архидалтад гүнзгий нөлөөтэй гэж Армстронг үзжээ.

Бужигнасан хотын амьдралд орохын тулд нүүдлийн амьдралын хэв маягаа орхисон олон Монголчууд архидалтын тахлын эрхшээлд орох тусам Монголчууд элэгний өвчлөлөөр өвчлөх магадлал болон архийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсэх эрүүл мэндийн төвөгтэй асуудлууд дараагийн 10-15 жилд ихсэх магадлалтай байна гэж Америкийн Үндэсний Оюун Ухааны Зөвлөлд 2007 онд Эшли Деррикийн бичсэн судалгаанд өгүүлжээ. Түүний мэдэгдэлийн гол санаа нь архидан согтууралт бол Монголын үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдал, ардчилал болон эдийн засгийн тогтвортой байдал дахь АНУ-ын стратегийн сонирхлуудад ихээхэн заналхийлж байгаа нэг хүчин зүйл гэдгийг Америкийн Засгийн Газарт анхааруулахад чиглэгджээ.

Деррик Монголын асуудалд нэлээд ширүүн хандсан ч зарим талаараа архидалтын асуудлыг бүхлээр нь авч үзсэн байх юм. Армстронгынхоор бол олон улсын тусламжын 0,1 хүртэлх хувь нь архидалтын асуудал уруу явдаг, гэхдээ л тэр архидалт нь ХДХВ/ДОХ гэх мэт одоогийн оршин байгаа аймшигт тахлуудыг улам муутгах нэгэн хүчин зүйл. Тэр энэхүү илэрхий байгаа уялдаа холбоог цохон тэмдэглэж буй цорын ганц хүн биш юм. Олон тооны тусламжийн агентлагууд болон ТББ-ууд мөн архидалт нь ХДХВ-ын вирус тархдаг хамгаалалтгүй бэлгийн харилцаа болон бусад бэлгийн замаар халдварладаг өвчнүүдэд хүргэдэг хэмээн онцгойлон дурдаж байна. Архидалтыг яваандаа эргэн тойрныхоо хөдөө газрыг идэн элэгдүүлэхээр урсан одож буй горхитой зүйрлүүлж болох юм.

Монголд, горхи нь үнэндээ гол болчихоод байгаа, Статистикийн үзүүлэлтээр хөрш Орос улсад нь өвчин эмгэгийн номер нэг шалтгаан нь болдог архидалт магадгүй энд ч мөн адил болох магадлалтай. Энэ бол өвчин, ёс суртахууны доголдол биш, мэдрэлийн болон бие махбодын өвчлөл гэж Армстронг тэмдэглэлээ. Оношлоход яав ч амар биш өвчин, ялангуяа Монгол дахь энэ сэдвээр судалгаа туйлын ховор, зарим нэг баримт бичиг болон судалгаанууд нь төөрөгдүүлсэн юмуу дутуу хийгдсэн байхад хэрхэн тэмцэх билээ. 2006 онд олон ТББ-ын цуглуулсан мэдээгээр Монголчуудын 38 орчим хувь нь 12 сарын хугацаанд архинаас хол байсан гэжээ. Үүнийг Британичууд 13 орчим хувь гэж тооцоолсонтой харьцуулалт хийхэд асуудал үүсэж байна. Ялангуяа 1997 онд Монголын парламентийн мэдээгээр насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглсэн гэж мэдээлжээ. Үүн дээр архи жижиглэн худалдаалдаг газруудын тоог нэмье. 2003 онд дэлгүүрүүдийн тоо 3000 байжээ. Согтууруулах ундаа зарах лицензийг зүгээр л интернэт дээрх анкет бөглөөд л авчихдаг болсноос 2008 онд энэ тоо 300 хувиар өссөн байна.

Тэгэхээр энэ асуудалтай яаж тэмцэх билээ? Хувийн аж үйлдвэрийхэн архийг аюулгүй хэрэглэх дадлыг уриалснаар асуудлыг шийдвэрлэж болох юм гэж Армстронг өгүүлэв. Харин Шведийн засгийн газар архины худалдааг хянадагтай адил замаар шийдвэрлэж болох юм гэж Засгийн Газар үзэж байна. Ер нь бол Засгийн газар одоо тамхины худалдааны 2 хувийг эрүүл мэндийг дэмжихэд хандивлаж байгаа шигээ архины татварын 2 хувийг зарцуулдаг. Энэ бол өргөн хэрэглээний бараа биш өөрөөр авч үзэх хэрэгтэй л дээ гэж Армстронг үзжээ.
Энэ асуудалтай тэмцэх өөр аргууд байгаа. Зарим нь ч колоничлолын үеийг эрхгүй санагдуулам. Хэрэг зөрчил гаргагч архаг архичдыг шийтгэж, эргэн нийгэмшүүлдэг засан хүмүүжүүлэх газар болох Мааньтын жишээг авч үзье. Үүнийг их л сайндаа “харгис” гэлцэх нь бий. Цогцолбор барилгуудын дунд байх Эвангелист Христийн байгууллага хажууд нь байх хуучны социализмын үеийн муудсан байшингуудаас хамаагүй хол давах тоноглолтой шинэ барилга босгоход санхүүжилтийг хангажээ. Хэрвээ Христийн шашинтан болох л юм бол ямар ч хүмүүжигч энэ сайхан, сэтгэл татам барилга дотор засан хүмүүжүүлэгдэх боломжтой.

Энэ бол соёлын шинэ давалгаа: архины оронд залбирал, эртний соёлын оронд итгэл үнэмшлийн нэг хэлбэр, аврагчаа олох. Илүү олон, илүү том шашны байгууллагууд болон холбогдох ТББ-ууд ч үүнтэй төстэй ажиллагааг явуулдаг заримдаа ялимгүй нууц байдлаар заримдаа үгүй. Монголын тахалтай холбоотой будлиантай явдлуудад төгсгөл үгүй юм шиг.

Архидалт аажмаар өөрчлөгдөж байна гэсэн арай нэг эерэг шинж тэмдгүүд ч байна. Шинэ евро ази (neweurasia) блогт нэгэн Монгол эр “Хувь хүнийхээ хувьд юмыг хэтэрхий жирийн зүйл мэт хүлээн авч эвлэрдэгээс бид (Монголд ялангуяа Улаанбаатарт амьдарч буй хүмүүс) өөрсдөө буруутай гэж би боддог” гэж хэлжээ. Үүн дээр нэмээд, нийслэл хотын нэгэн хувийн сургуулийн хэсэг оюутнууд “Архидан согтууралт гэдэг бол хуучны хүмүүсийн шинж тэмдэг. Үүнийг илүү өөдрөг, эерэг бодолтой залуус л өөрчлөх болно. Улс оронд маань ямар ч хэрэгцээгүй хуучны Зөвлөлтийн үеийн байдлаар сэтгэхийг бид халах болно.” гэж ярьж байна. Зарим хүмүүс үүнийг зүгээр л Монгол залуучуудын санаа бодол гэж няцааж болох ч энэ нь хуримтлагдсан туршлагын хамтаар илэрхийлэгдэж буй үзэл бодол юм. Миний бодлоор архийг үзэн ядсанаас тааруулж ууж сурах нь улс оронд үүний учруулж байгаа хор хөнөөл, үр дагаварыг багасгахад илүү нөлөөтэй байх хэмээн Саруул бичжээ.

Эх сурвалжийг англиар дэлгэрэнгүй унших

Нийтлэлийг бэлтгэсэн Д.Чулуунтөмөр

No comments:

Post a Comment