Tuesday, October 7, 2008

Доктор П.Нэргүй: “Нармай Монголын үзэл” гэгч нь Aзи тивд аюултай гэнэ

“Нармай Монголын үзэл” гэгчийг Оросын удирдлага өнөөгийн ардчиллын үед монголчуудын үндэсний үзэл сэргэхийн эсрэг сөргүүлж улмаар улс төрийн сүрдүүлгийн том лантуу болгож дахин хувиргаад байна. Нармай монгол гэдэг нэр томъёог бүүр хаант Орос Улс Монгол үндэстний талаар баримтлах улс төрийн гадаад бодлого болон үйл ажиллагаандаа идэвхитэй хэрэглэж байв. Чингэс хааны болон Монгол хаадын үед Оросын ноёдууд “Нармай Монголын” тухай ярих нь байтугай Орос улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг монголчууд бусниулсан тухай хэзээ ч дурьдаж байгаагүй юмсанж. Гэтэл нармай Монголыг байгуулах үзэл гэгчийг 1990 оноос хойш Оросын удирдлага дахин сэргээж эхэлсэн нь үнэхээр гайхлыг төрүүлж байна.


Монгол үндэстний сэргэлтийг үндэсний үзэлтэй, нармай Монголыг байгуулах явдалтай Оросын удирдлага уялдуулж буй нь XXI зуунд ч Монгол улсын аливаа асуудалд төрийн хэт гүрэнсэг бодлогын байр сууринаас хандах болно гэдгээ монголчууд бидэнд ойлгуулах гэж оролдоод байгаа бололтой.Тэгээд ч зогсохгүй хэрэв монголчууд үндэсний үзлээсээ татгалзахгүй бол энэ нь Ази тйвд тогтворгүй байдлын голомтыг бий болгоно гэж Оросын ШУАийн сурвалжлагч гишүүн дэлхий дахинэа сонордуулчихсан. Энэ талаар В.С.Мясников: “Үндэсний сэргэлтийн үзэл санааны тухайд гэвэл Нармай Монголыг байгуулах үзэл санаанаас хэрэг дээрээ татгалзаж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Өнее үед Монгол үндэстнийг нэгтгэх бус харин Монгол төрийг бэхжүүлэх тухай ярьж байна гэж тэд үзэж байгаа юм. Хятад Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бусниулах нэн урхагтай Нармай Монголыг байгуулах үзэл санаа сэргэвэл Зүүн Хойд Азид тогтворгүй байдал үүсэх ноцтой хүчин зүйл болох юм” гэв.

Нармай Монголын үзэл гэгч нь Оросын хэт гурйнсэг үзлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж монголчуудын үндэсний үзлийг таягдан хаях зорилгыг анх үүссэн цагаасаа агуулдаг болсноор бараг нэгэн зууныг элээж байна. Энэхүү нармай үзэл нь хэзээ ч монголчуудын үндэсний үзэл болж чадаагүй бөгөөд Монголыг колончилох бодлогын аюултай зэвсэг болж хувирсан нь түүхээр нотлогдлоо. Тухайлбал, эл үзлээр халхавч хийж, Зевлөлтийн удирдлага ардын хувьсгалын нэрт зүтгэлтнүүдийг, үндэсний үзэлтнүүдийг, тэдний нилээдийг нь Японы тагнуулууд гэж хүйс тэмтэрсэн нь монголын ард түмэнд тедийгүй, Орост байгаа монгол угсаатнуудад их лай ланчиг тарьсан даа. Тиймээс нармай монголын үзэл гэгчийг Зөвлөлтийн болон Оросын дарга ангийн хамгийн харгис, туйлын бүдүүлэг, маш хоцрогдсон үзэл гэж томъёолж болох биз. Өнөө үед “Монгол үндэстнүүдийг нэгтгэх бус, харин монгол терийг бэхжүүлэх нь чухал” гэж В.С.Мясников мэргэжилтнүүдийнхээ заавраар бичиж байна. Орос болон Хятад гүрний колончилолд өртөж зовсон монгол үндэстэн угсаатнууд хоорондоо нэгдэх, аль эсвэл бие даасан тусгаар улсууд болж оршин тогтнох нь дэлхий дахинаа өрнөсөн ардчилал жуулалтаар дэвшин тавигдсан түүхэн бодит үйл явц, жам ёсны хандлага мөн билээ. Энэ нь Ази тивд сүүлийн 300-500 жилд тогтносон Оросын колонсог холбоо, бас Хятадын колончилогч дэглэм хоёрын аль аль нь XX зууны эцсээр задралд орж буйн нэгэн том илрэл болж егөв. Ази тивд XX зуунд үлдэж хоцорсон хоёр том колончилолын тогтолцоог XXI зуунд хэвээр нь хадгалахыг колонсог гүрнүүд санаархаж буй нь эдгээр гүрнийг дэлхий ертөнцийн ардчилалжуулалтын эсэргүүцэгчид болгон хувиргаад байна. Монгол гүрнийг сэм дээрмийн аргаар булаан бусниулж, монгол үндэстэн угсаатнуудыг хядан алж байж орос хятад улс нь өргөн уудам нутагтай, байгалийн асар их нөец баялагтай томгүрнүүд болж хувирсан ажээ. Ийм харгис зэрлэг явуулга үйлдсний жинхэнэ гор нь ХХзууны эцсээр сэт цохигдон гарч ирсэн. Орос болон Хятадад талхигдсан монгол үндэстэн угсаатнуудын үндэсний үзлийн сэргэлт нь төв монголчуудын үндэсний үзлийн сэргэлттэй цаг хугацааны хувьд тохирон давхцаж байгаа ч гэсэн төв монголчууд оросын болон хятадын дарлалд нэрвэгдсэн монгол үндэстэн угсаатнуудын үндэсний үзлийг зориудаар дэвэргээж Монгол улс лугаа нэгдэе гэсэн ийм үйл ажиллагааг огт хийгээгүй. Төв монголчуудын үндэсний үзэл төдийгүй, хөрш гүрнүүдийн эрхшээлд зүй бусаар автагдсан монгол үндэстэн угсаатнуудын үндэсний үзэл сэргэж буй нь зүй ёсоороо явагдаж байгаа бодит хандлага мөн болой. Монгол үндэстэн угсаатнуудын сэргэлтэд айхавтар эмзэглэсэндээ В.С.Мясников ямар сайндаа цөхрөнгөө барсандаа л “Өнөө үед монгол үндэстнүүдийг нэгтгэх бус” гэсэн улс тврийн лут томъёоллоо гаргаж байхав дээ. Тэрээр мөнөөх элэгдэж хуучирсан, мөлжлөгийн агуулгатай, зэрлэгшсэн дүртэй, үзэн ядаптын хэт гүрэнсэрхэг колончилолын зарчмаар монгол үндзстэн угсаатнуудын сэргэлтийг жадлан бусниулахыг оролдож байгаа биз. Тэгээд ч зогсохгүй Монгол үндэстнүүд нэгдэх ёсгүй үндэсний үзэл монголчуудад хэрэггүй, монгол үндэстний жинхэнэ төр гэж байх учиргүй, үндэсний төрийг цогцлон байгуулж болохгүй, харин үндэстний тереөс л өөр маягийн тийм төрийг бэхжүүлэх нь чухал гэдгийг В.С.Мясников сэдэн санаачилж, тев монголчуудад тулган зөвлөж байна.

Нармай монголыг байгуулах үзлийг Оросын дарга анги Орос улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бусниулж болзошгүй гэсэн асуудалтай холбож үздэг нь нууц биш. ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт нь ЗХУ-д оршдог монгол угсаатнуудын үндэсний үзлийг сэргээсэн. ЗХУ-ын эрхшээлд өртсөн монгол угсаатнуудын сэргэлтийг төв монголчуудын үндэсний үзлийн өрнвлттэй будилж, тэр тусмаа оросын дээдчүүлийн дэвэргээдэг нармай монголын үзэл гэгчтэй андуурах нь түүхийн бодит жам ёсонд харшилна гэдгийг хэнбугай ч ойлгох биз. Орос гүрний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэдэг нь далд колончилолын зарчимд тулгуурласан хуурамч тогтолцол байсан юмсанж. ЗХУ-ыг их нүгэлт гүрэн /империя зла/ гэж нэрлэж байсан нь огт үндэслэлгүй зүйл ч биш. Ийм их нүгэлт гүрэн Оросын ард түмний жинхэнэ үндэсний үзлийг устгаж чадсан бөгөед хэт гүрэнсэрхэг колончилолын дээрэнгүй зарчимд тулгуурлаж төлевшсен билээ. ЗХУ-ын
сүйрэл нь чухамдаа хэт гүрэнсэрхэг колончилогч том бодлогын нуралтын эхний шат болж өгөв. ЗХУ ийм амархан бутран сүйрсэн нь зевлөлтийн эрхшээлд өртсөн монгол үндэстэн угсаатнуудын сэргэлтээс үүдсэн биш, харин зөвлелтийн хүчтэй дарга ангийн нууц хуйвалдаанаас болсон ажээ. Энэ нь ЗХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэгч нь далд колончилол дээр сүндэрлэсэн хоосон хэврэг тогголцоо байсныг нотлон харууллаа. ОХУ ч өнөө үед далд колончилолд дулдуйдсан нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг бусниулалгүй хадгалан үлдээхийг зорьж байна. Энэ зорилгоор ч оросын дээдчүүл Нармай Монголыг байгуулах үзэл гэгчийг зориуд санаатайгаар дэгдээж эхэлсэн. Монгол улсад нармай монголын үзэл соёолон цэцэглэх ямар ч суурь үндэс байхгүй тул эл үзлийг
монголчуудын “жинхэнэ үндэсний үзэл мөн” гэж хүчээр тулган зевшөөрүүлэхийг оросын дарга анги чармайсаар байна. Гэтэл монголчуудын еөрийнх нь жинхэнэ үндэсний үзэл сэргэж эхэллээ. 70 жилийн турш зөвлөлтийн удирдлага монголчуудын үндэсний үзлийг үндсэрхэг үзэл гэгчээр булшлах гэж оролдсон боловч чадал чансаа нь хүрсэнгүу. Монголчуудын үндэсний үзлийн сэргэлт нь нэн дэвшилттэй хандлага мвн бегөөд дэлхий нийтийн хандлага жишигт, ардчиллын агуулгад бүрэн нийцнэ. Оросын ард түмний жинхэнэ үндэсний үзэл амилж эхэлбэл монголчуудыг баярлуулах л байх. Харин монголчуудын үндэсний үзэл сэргэж байгаад нь оросын дээдчүүл ихэд эгдүүцэн дургүйццэг болчихсон нь даан ч харамсмаар. Монголчуудын үндэсний үзлийн сэргэлт, оросын дээдчүүлийн хэт
гүрэнсэрхэг далд колончилолын үзэл хоёрын аль нь зүүн хойд Азид аюултай вэ гэсэн асуултыг тавьж болно л доо. Ийм асуултыг дэлхийн улс орнуудад тавья гэж бодоход зүүн хойд Азид, ер нь Ази тивд, тэр тусмаа дэлхий дахинд монголчуудын үндэсний үзлийн сэргэлт ямар ч аюул занал учруулахгүй бөгөед харин оросын удирдлагынхны хэт гүрэнсэг колончилогч дээрэнгүй байдал томоос том аюул авчирна гэсэн хариултыг сонсох нь лавтай. Нармай монголыг байгуулах үзэл гэгчээр монголчуудыг айлган сүрдүүлж улам дуулгавартай болгох гэсэн балай зорилгоосоо, монгол улс зүүн хойд Азид тогтворгүй байдал үүсгэх голомт болж хувирах нь гэсэн явуургүй бодлогоосоо оросын дээдчүүл татгалзах цаг мөч нэгэнт ирчихсэнийг ухаарч ойлговол зүгээрсэн.

www.sonin.mn

No comments:

Post a Comment